Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хүүхдээ хэрхэн аюулаас хамгаалах тухай эцэг, эхчүүдэд өгөх 10 зөвлөгөө

Аав, ээж нарыг наашаа гуравхан минут анхаарлаа хандуулахыг хүсэж байна.

Энэхүү зөвлөгөөг нийтлэгч аюулгүй байдлын талаар хэдэн зуун удаагийн сургалт зохион байгуулж, багаар бодоход 2000-3000 хүүхдүүдэд биеэ хэрхэн хамгаалах тухай анхны мэдэгдэхүүн өгсөн байна.

Тодорхой судалгаан дээр гарсан хэд хэдэн дүгнэлттэй та бүхнийг танилцуулахаар бэлтгэлээ. Үүнд:

7-9 настай 10 хүүхдийн 9 нь аав, ээжийнхээ утасны дугаарыг цээжээр мэддэггүй. Таны хүүхэд гар утасгүй гудамжинд хоцорвол юу болох бол гэдгийг та төсөөл дөө?

Бүх насны 20 хүүхдийн 19 нь ааш сайтай эгчийн дэлгүүрээс авсан тортой зүйлсийг машинд нь дөхүүлж өгнө. Ахлах сургуулийн 10 хүүхдийн 10 нь “ахмад настай” гэх ангилалд 40 настангуудыг  хамруулан ойлгодог болохыг анхаарна уу. Харин настай хүнд туслах ёстой гэсэн сэтгэлгээ хүүхдийн толгойд суусан байдаг.

10-14 настангуудын ихэнхи хувь нь гэмт хэрэгтнийг төвөггүй таниж чадна (тас хар хувцастай, этгээд, “муухай харцтай”, хуурамчаар инээдэг, чихэр өгдөг, харваас үл бүтэх этгээд шиг, гуйлгачин царайтай) гэдэгтээ итгэлтэй байдаг.

Хүүхдүүдийн ихэнхи хувь нь аюул нүүрлэвэл “орц”-нд нуугдаж аюулаас зугтаж чадна гэж боддог.

“Танидаг томчууд”-даа итгэж болно гэж хүүхдүүд боддог, “танидаг” – хөрш, урьд өмнө ганц хоёр харсан хүмүүс, аав, ээжийн найз нар энд орно.

20 хүүхдийн 19 нь түүнийг нэрээр нь дуудсан танихгүй хүн дээр ч гэсэн очиж аврал эрдэг. Тэд “Би энэ хүнийг танихгүй. Туслаарай” гэж хашхирахаасаа ичдэг.

Эдгээр статистик тоо баримт бол аймшигтай тооны нэгээхэн хэсэг.

Жинхэнэ гэмт хэрэгтнийг бид гаднаас нь хараад мэдэхгүй. Тэд хамгийн эелдэг, сайхан ааштай хүмүүс байдаг. Халуун дотноор инээмсэглэж, цэвэр цэмцгэр хувцасласан царайлаг эмэгтэй, намбатай сайхан настай өвгөн гэх зэрэг.

Бид хүүхдүүдээ эхнээс нь сургах ёстой. Юунд вэ гэвэл – танихгүй хүний машинд суухгүй, аюулын үед хэрхэн бие авч явах. Хамгийн гол нь бидний хараанаас гараад юу харсан, юу болсныг илэн далангүй яриулж сургах ёстой.

Аюулгүй байдлын алтан дүрэм

1. Сөрөг зүйлийг санал болгохоосоо илүү эерэг талаас нь тайлбарлаж бай: “Гадны хүнээс бүү юм авч бай” гэхийн оронд “Хэн нэг нь чамд чихэр, тоглоом өгөх гэвэл эхлээд ээжээсээ дандаа зөвшөөрөл асууж байгаарай” гэх, мөн “чи төөрнө, чамайг хуурна” гэхийн оронд “Би чамд итгэж байна, чи чадна аа” гэж байнга итгэл төрүүлсэн үг хэлээрэй.
2. Хэлж сургахаар биечлэн үзүүлж сурга. Энгийн нөхцөл байдлуудыг өөрийн биеэр үзүүлж сурга. Жишээ нь:

Утсаар хэрхэн ярих
Хаалганы хонх дуугарвал хэрхэн хариу хэлэх
“Үгүй” гэж яаж хэлэх
Гэр, сургууль хоёрын замд хамгийн аюулгүй газрыг олох
Танихгүй хүн чамайг хоргоогоод байвал хаашаа зугтаах
Ямар царайтай хүмүүс чамд аюултай санагдаж байна, эсрэгээрээ ямар хүмүүс чиний итгэлийг хүлээж байна?

Эхлээд өөрөө үлгэрлэн үзүүлээд дараа нь хүүхдээрээ хийлгээрэй.

3. Гадаа зугаалж байхдаа “сонор сэрэмжтэй байх дасгал”-д 5 минут зарцуулна. Орцны аюулгүй байдал, цахилгаан шатанд орохдоо, эсвэл машины зогсоол зэрэг дээр.
4. Үлгэр жишээ үзүүлэх. Хаалганы нууц дурангаар байнга харж онгойлгох. Ганц минут гэрээсээ гарсан ч гэсэн хаалгаа түлхүүрээр нь түгжих.
5. Утасны дугаар, гэрийн хаяг, утсан дээрээ яаралтай дуудлага хийлгэж сургах. Үүнд: машин ажиглаж сургах, машины дугаар, маркыг цээжлүүлэх даалгавар мөн орно. Ойр байрлах гудамжны нэр, их дэлгүүр, байгууллагын нэрийг тогтоолгох. Зөвхөн анхаарал болгоомжтой байлгаад зогсохгүй эргэн тойрноо дүгнэж сургахад тусална.
6. Таньдаг хүмүүсийн хэнд нь найдаж болох талаар хэлж өгнө. Гадны хэн ч байсан хүүхдийг илж, үнсэж, биенд нь хүрч болохгүйг анхааруулах, ингэхдээ хүүхдэд ойлгуулж хэлэхдээ: - Хүн болгонд өөрийн гэсэн хувийн орон зай гэж бий, энэ орон зайд зөвхөн дотны хүн л орно. Чиний дотны хүн гэдэг бол чиний гэр бүлийнхэн”.
7. “Хүнд” сэдвээр ярилцах. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ дээрэм, хулгай, мөн бэлгийн дарамтын талаар ярилцахаас зайлсхийдэг. Энэ бол алдаа. Эдгээр муу муухай зүйлсийн талаар хүүхдүүдтэй илэн далангүй ярих тусам тэднийг ухааруулж, өөртөө итгэх итгэлийг бий болгоно.
8. Биеийг нь даалгаж сургах. Аялал зугаалга, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, найз нартайгаа уулзах. Энэ бүгдэд эцэг эхчүүд түгшиж суудаг. Иймд хүүхдээ биеийг нь даалгаж сургаснаар хүүхдүүд өөртөө итгэлтэй болдог ажээ.
9. Өөрийнхөө сул талыг бүү нуу. Хүүхэдтэйгээ найзалж байгаарай. Найз нар өөрийнхөө сул талыг хэлдэг шүү дээ. Хүүхдүүддээ өөрийнхөө бүтэлгүйтэж байсныг, элдэв зүйлээс айж байсаа нууж хаалгүй ярьж өгөөрэй, хүүхдүүд тань таны сул болон хүчтэй талыг харж л байгаа. Анхнаасаа хүүхэдтэйгээ ийм харьцаа үүсгэж чадвал өсвөр насны хүнд үед та хоёрын дунд асуудал гарах нь бага байх болно.
10. Тохиролцож суралц. Урьдчилан хэлсэн цагаасаа хүүхэд тань хоцорч ирвэл бүү загна. Дүрэмтэй бай: Цаг хугацаанд нь хэлээд, тохиролцоод явбал чи юу хүссэнээ авч болно. Хэрвээ чи худлаа хэлсэн бол – шийтгэл хүлээнэ. Хамгийн гол нь хүүхэддээ хориглохгүй юм байна гэдэг бодлыг суулгаарай. Урьдчилан тохиролцож ярилцвал боломж бий гэдэгт итгүүлээрэй.

Хүндэт эцэг, эхчүүдээ хүүхдүүдэд маань ямар ч аюул заналхийлэхгүй байхаар бид зохион байгуулж чадахгүй. Бидний зүгээс хийж чадах зүйл гэвэл, хүүхдүүдэд маань аюул эрсдэл учирвал биеэ хэрхэн хамгаалах, хэрхэн биеэ авч явахад нь сургах, өөртөө итгэлтэй байж, биеэ дааж сургах л чухал юм.

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:xopom
Мэдээ үзсэн:1091
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7