Экологи, Байгаль орчны яам энэ сарын 27-нд хэвлэлийн бага хурал хийж, агаарын бохирдлоос тууштай сэргийлэх кампанит ажлын холбогдох нөхцөл байдлыг танилцуулав. Тайланд дурдсанаар, 2025 оны байдлаар Хятад улсын орчны агаарын чанар хяналтын бүртгэл эхэлснээс хойших хамгийн дээд түвшинд хүрсэн гэжээ.
2025 оны үнэлгээний гурван индексийн дунд PM2.5-ийн дундаж агууламж куб метрт 28 микрограмм, агаарын чанар сайтай өдрийн эзлэх хувь 89.3%, бохирдол ихтэй өдрийн эзлэх хувь 0.9 хувь байсан нь хяналтын бүртгэл эхэлснээс хойших хамгийн сайн үзүүлэлт юм.









































































