Сүүлийн 12 жилийн хугацаанд, тус гурван нутаг давуу талаараа харилцан нөхөж, гар нийлэн хамтран ажиллаж, гадаад худалдааны хурдацтай өсөлтийг бий болгов. Гаалийн статистик мэдээллээс харахад, Бээжин-Тяньжинь-Хэбэй бүсийн нийт импорт экспортын хэмжээ 2014 онд 3.74 их наяд юань байсан бол 2025 он гэхэд 4.7 их наяд юань болж, 25.7хувиар өссөн байна.

Европын Холбоо болон АСЕАН нь Бээжин-Тяньжинь-Хэбэй бүс нутгийн гол худалдааны түншүүд байж, сүүлийн 12 жилийн хугацаанд, тус бүс нутгаас Европын Холбоотой хийсэн импорт экспортын хэмжээ 425.44 тэрбум юань байснаасаа 595.54 тэрбум юань болж нэмэгдэж, АСЕАН-тай хийсэн импорт экспорт 243.54 тэрбум юань байснаасаа 395.35 тэрбум юань болж өссөн байна. “Бүс ба Зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах санаачилгыг дэвшүүлснээс хойш, тус бүс нутгаас “Бүс ба Зам"-ын орнуудтай хийсэн импорт, экспорт 2014 оны 2.14 их наяд юаниас 2025 оны 2.76 их наяд юань болж нэмэгдэж, 29%-иар өссөн байна.









































































