Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ядуурлаас гарсан хүмүүс дахин ядууралд орохгүй байх Хятад улсын нууц

Ядуурлаас гарсан хүмүүс дахин ядууралд орохгүй байх Хятад улсын нууц

2021 онд Хятад улс ядуурлаас бүрэн ангижрах тэмцэлд ялалт байгуулж, таван жилийн шилжилтийн үеийг тогтоосон. Таван жилийн шилжилтийн хугацаанд улс даяар ядуурлаас гарсан 832 шянь бүр тэргүүлэх аж үйлдвэрээ бий болгож, ядуурлаас гарсан суурь нь улам бэхжсэн. CGTN-ээс дэлхийн интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 93.5 хувь нь Хятадын ядуурлыг арилгах тэмцлийн ялалт нь дэлхийн ядуурлыг бууруулах үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулсан гэж үзсэн байна. 

Судалгаанд оролцогчдын 89.5 хувь нь Хятадын ядуурлыг арилгасан ялалт нь зөвхөн материаллаг ядуурлыг шийдвэрлээд зогсохгүй, үзэл санаа, амьдралын хэв маяг, орон нутгийн засаглал зэрэг олон талын дэвшилд түлхэц өгсөн гэж үзжээ. Дэлхийн хамгийн том хөгжиж буй орон болох Хятад улс хурдацтай хөгжил, томоохон хэмжээний ядуурлыг бууруулах, эдийн засгийн шилжилт, туйлын ядуурлыг арилгах үйл явцыг зэрэгцүүлэн хэрэгжүүлж, дэлхийн ядуурлыг бууруулах үйл явцыг эрчимжүүлсэн.

"Дэлхийн Өмнөд"-ийн нэг гишүүний хувьд Хятад улс бол хөгжиж буй орнуудын найдвартай, урт хугацааны түнш, мөн дэлхийн хөгжлийн үйл хэргийг дэмжигч, практик үйл ажиллагааны хэрэгжүүлэгч юм. Дэлхийн Банкны судалгааны тайлангаас үзэхэд 2030 он гэхэд Хятадын "Бүс ба Зам" санаачилгыг бүрэн хэрэгжүүлснээр холбогдох орнуудын 7.6 сая хүн туйлын ядуурлаас гарч, 32 сая хүн дунд зэргийн ядуурлаас гарах болно. Судалгаанд оролцогчдын 89.1 хувь нь Хятад улс "ядуурлыг арилгах хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц"-ыг санаачлагч, урагшлуулагч, хувь нэмэр оруулагч болсон гэж үзсэн; 90.4% нь Хятадын ядуурлыг арилгах ялалт нь олон улсын нийгэмлэг, ялангуяа "Дэлхийн Өмнөд"-ийн орнуудын ядуурлаас гарах итгэлийг нэмэгдүүлсэн гэж үзсэн бол 92.8 хувь нь Хятадын ядуурлыг устгах үзэл баримтлал, практик нь дэлхийн орнуудын чанартай хөгжилд үлгэр жишээ болж өгсөн гэж үзсэн байна. 

Энэхүү санал асуулгыг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэл дээрх платформууд дээр нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор нийт 9744 оролцогч санал асуулгад оролцож, саналаа илэрхийлсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:CGTN
Мэдээ үзсэн:210
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7