Оросын аялал жуулчлалын хөтөч Добролюбов энэ салбарт 20 гаруй жил ажилласан бөгөөд саяхан нэгэн шинэ зүйлийг мэджээ: Оросын алдартай аялал жуулчлалын газруудын ажилтнууд болон рестораны зөөгчид түүнээс хятад үгсийг хэрхэн бичиж, дуудахыг үргэлж асуудаг боллоо.
Добролюбов 1990-ээд онд Хятадад суралцсан бөгөөд Хятад хэлээр чөлөөтэй ярьдаг байсан нь түүнийг Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр маш их алдартай болгосон байна. Тэрээр:
-Тэд Хятадын жуулчдад илүү сайн үйлчлэхийг хүсэж надаас Хятад хэлний талаар асууж байдаг гэжээ.

2025 оны 09, 12-р сард Хятад, Орос улсууд бие биедээ визгүй зорчих бодлогыг туршиж Хятад, Орос хоёр улсын иргэдийн хоорондох аялалын боломжийг олгосон байна.
Москва руу аялах санаа төрснөөс эхлээд жинхэнэ аялалд гарах хүртэл надад ердөө 10 хоног л хангалттай байсан гэж Хятадын Жянсу мужиаас ирсэн Сунь Идан хэллээ. Хаврын баярын өмнөх өдөр Сунь Идан Москвагийн Улаан талбайд хүүхэд шиг баяр хөөртэй цасанд тоглож байв. Тэрээр:
-Би цас орохыг их хүсдэг байсан, Оросын өвөл миний хүлээлтийг биелүүлсэн гэв.

Сүүлийн нэг сарын хугацаанд Орос руу аялах Хятадын жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна. Орос улсад тав дахь удаагаа аялж буй Жао Живэй:
-Өмнө нь би визний журмаар явах шаардлагатай байсан бол одоо зүгээр л явж болно. Цагаачлалын үйл явц онцгой жигд явагдаж байгаа бөгөөд нисэх онгоцны буудал дахь хятад тэмдэг нь үүнийг бүр ч төхөм болгож байна гэж хэлэв.
Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны Олон талт эдийн засгийн хамтын ажиллагаа, тусгай төслүүдийн газрын захирал Кондратьев:
-2030 он гэхэд Орост ирэх гадаадын жуулчдын тоог 16 саяд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд тэдний 5.7 сая нь Хятадын жуулчид байх болно гэжээ.
Оросын аялал жуулчлалын операторуудын холбооны гүйцэтгэх захирал Майя Ломизе, 2026 оны зун Орост ирэх Хятадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 30%-иар өснө гэж таамаглаж байв.
Үүний зэрэгцээ Оросын жуулчид Хятадыг аяллын чиглэл болгон жагсаах нь нэмэгдэж байгаа нь Хятад руу хийх аялал жуулчлалын огцом өсөлтийг бий болгож байна. Санья хотын Аялал жуулчлал, соёл, радио, телевиз, спортын товчооны мэдээллээс харахад, Оросын жуулчид Санья хотод ирж буй жуулчдын 40 гаруй хувийг эзэлж байна. Хятад, Оросын хооронд визгүй зорчих хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш ердөө нэг сарын дараа Санья дахь Дадунхай аялал жуулчлалын бүс өдөрт дунджаар 3000 гаруй Оросын жуулчин хүлээн авч байна. Санья зочид буудлууд 2024 онд ойролцоогоор 170,000 Оросын жуулчин хүлээн авсан бөгөөд энэ тоо 2025 онд 350,000 болж өсөх төлөвтэй байгаа нь хурдацтай өсөлтийг харуулж байна.
Хятадын уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн аялал жуулчлал Оросын жуулчдын сонирхлыг татах шинэ зүйл болж байна. Санья хотын уламжлалт Хятад анагаах ухааны эмнэлэг нь халуун орны уур амьсгалын нөхцөлийг зүү эмчилгээ, массажтай хослуулахын хамт орос хэлтэй орчуулагчдыг ажиллуулж байна. Тус эмнэлгийн олон улсын хэлтэс нь шууд даатгалын төлбөрийг санал болгохын тулд хэд хэдэн олон улсын даатгалын компаниудтай хамтран ажиллаж байна. Хятад, Орос, БНАСАУ-ын хил дээр орших Гирин мужийн Хүнчүнь хот Хятадын уламжлалт анагаах ухааны эрүүл мэнд болон амралтыг улялдуулснаас жуулчдын анхаарлыг их татсан байв. Энэ жил 53 настай Оросын жуулчин Алексей:
- Би өмнө нь гар, хөлөө байнга мэдээгүйжүүлдэг байсан. TCM нь зөвхөн шинж тэмдгийг намдаахаас гадна нойрны чанарыг сайжруулжээ гэж хэлэв.
Аялал жуулчлалын огцом өсөлтийн цаана Хятад, Оросын визгүй зорчих бодлогын хүрээнд үйлчилгээний системээ тасралтгүй сайжруулсантай холбоотой.
Хайнань мужийн Санья хот өдгөө Москва, Санкт-Петербург, Казань зэрэг Оросын 10 томоохон хот руу олон улсын шууд нислэг тохируулсан бөгөөд 2026 онд Тюмень, Иркутск хот руу шинэ нислэг тохируулахаар төлөвлөж байна.
Оросын Москва болон бусад хотууд Хятад хэлний харилцаа холбоо, тэмдэг тэмдэглэгээнээс эхлээд төлбөрийн үйлчилгээ хүртэл янз бүрийн талыг оновчтой болгож, нарийн ширийн зүйлд анхаарал хандуулснаар хоёр улсын найрсаг байдлыг илэрхийлдэг. Москвагийн Шереметьево нисэх онгоцны буудалд гаалийн хяналт, аюулгүй байдлын шалгалт, ачаа тээш авах үед тодорхой Хятад тэмдэг байдаг.
Хятадын алдартай аялал жуулчлалын газрууд Оросын жуулчдад зориулсан захиалгат үйлчилгээ хангааж байна. Санья хотын "12345" үйлчилгээний шуурхай утас нь орос хэлээр ярьдаг тусгай шугам байгуулсан бөгөөд олон зочдын буудал, гол үзэсгэлэнт газарт орос хэлээр ярьдаг хөтөч, үйлчилгээний ажилтнууд байдаг.
Хятад, Оросын хоорондох визгүй зорчих бодлого нь бизнес, соёл, боловсролд аль хэдийн ашиг тус олгосон юм. Хятадтай худалдаа хийдэг Оросын үр тариа боловсруулах компани болох Меркомын удирдах зөвлөлийн гишүүн Егорова, визгүй зорчих бодлого нь хоёр улсын компаниудын бизнес, хэлэлцээр хийх цаг хугацааны зардлыг мэдэгдэхүйц бууруулна гэлээ. Оросын дижитал нийгмийн платформ компани болох RedSoft-ийн ТУЗ-ийн дарга Комлев, визгүй зорчих бодлого нь технологийн солилцоог дэмжихэд тустай гэв.
Энэ жил бол Хятад-Оросын боловсролын жил бөгөөд Орос дахь Хятадын Элчин сайдын яамны боловсролын зөвлөх Жао Чунлу, визгүй зорчих нь Хятад, Оросын боловсролын солилцоог дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд богино хугацааны солилцоонд хамрагдах оюутнуудын тоо нэмэгдэж, багш, судлаачид богино хугацааны сургалтын айлчлал хийх, эрдэм шинжилгээний хуралд оролцоход илүү хялбар болсон гэж хэлэв. Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Захарова, визгүй зорчих бодлогыг хэрэгжүүлснээр хоёр улсын иргэд хоорондын солилцоог улам сайжруулах, уламжлалт нөхөрлөлийг бэхжүүлэх, Орос,Хятадын харилцааны хөгжилд удаан хугацааны түлхэц өгөх болно гэж онцоллоо.
Засгийн газрын бодлогын ашиг тусаас эхлээд иргэд хоорондын аяндаа бий болсон найрсаг харилцаа хүртэл визгүй зорчих нь Хятад, Орос хоёр улсын иргэдийн нөхөрлөлийг улам бэхжүүлэх нь лавтай.









































































