Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Урт наслахын ерөөлтэй хоёр чуулган

Хавар гэдэг шинэ бүхний эхлэл, өсөлт хөгжил, итгэл найдварын улирал билээ. Газар гэсэж, байгаль дэлхий сэргэх үеэр хоёр чуулган Бээжинд болж өндөрлөлөө.

2035 он гэхэд эрүүл Хятад улсыг байгуулах нь ХКН-ын Төв Хорооны гаргасан стратегийн шийдвэр. "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний үе бол энэхүү зорилгод хүрэх чухал үе бөгөөд шийдэмгий ахиц дэвшилд хүрэхийн тулд цогц төлөвлөлт, хурдавчилсан хэрэгжилт хийхийг хурлын хугацаанд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинээс дахин дахин онцолсон байна.

Засгийн газрын ажлын тайланд ч “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний гол зорилгын нэгээр эрүүл Хятад улс, хүчирхэг спортын улс болгох ажлыг эрчимжүүлж, дундаж наслалтыг 80 хүргэх. Энэ бол Төр Засгаас ард түмнийхээ сайн сайхны төлөө дэвшүүлж байгаа хүндэтгэлтэй амлалт.

БНХАУ байгуулагдах үед хүн амын дундаж наслалт ердөө 35 жил байсан бол 2025 онд  дундаж наслалт 79  жил болж нэмэгдлээ. Дундаж наслалт бол Эрүүл Хятадын хэрэгжилтийн үр дүнг хэмжих шалгуур. Цаашилбал, дэлхийн хамгийн том эрүүл мэндийн үйлчилгээний систем, хамгийн том үндсэн эмнэлгийн аюулгүй байдлын систем, хамгийн том өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах системийг Хятад улсад бий болгох  зорилго, амжилтын үндэс болж байна.

Мэдээж, урт наслалт нь эрүүл мэндийн үйлчилгээний систем сайжраад л болчих зүйл биш, тэр нь улсын эдийн засгийн нөхцөл байдал, экологийн байдлаас хамаарахаас гадна иргэдийн амьдралын хэв маяг чухал ач холбогдолтой байна.

Өмнө нь эдийн засгийн хөгжлийн төлөө байгаль орчны төлөөс төлж байсан тул одоо эрүүл, амьдрахад илүү таатай орчныг сэргээх нөөц бололцоо, шийдэмгий бодлогыг дараа дараалан гаргасаар ирэв. Ихэнх хотуудад нэгэн цагт үйлдвэрлэлийн утаагаар бүрхэгдсэн байсан бол одоо тэнгэр нь цэлмэг болж, цахилгаан тээврийн хэрэгслүүд хотын гудамжаар чимээгүйхэн явж, унадаг дугуйг өргөн хэрэглэж, дугуйнд зориулсан зам, зогсоол талбай хаа сайгүй харагдах болжээ. Мөн голын эрэг дээрх явган хүний ​​зам, бяцхан цэцэрлэгт хүрээлэн, задгай кафе нь хотын төвд эрч хүчтэй олон нийтийн орон зайг бий болгосоор байна.

Эдгээр тав тухтай орчин, цэвэр агаар, аюулгүй ус, үржил шимтэй хөрс, эрүүл экосистем нь цөөн хэдэн хүний ​​​​дан ганц өмч биш, харин бүх хүмүүсийн эрүүл мэнд, амьдралын чанарыг хангах зайлшгүй нөхцөл юм.Энэ бүхэн иргэдийн урт наслахад шууд нөлөөтэй.

"Бие байвал Бээжин", ”Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэж ярьдаг. Эртний сайхан ерөөлт энэ үг хүн урт насалж, удаан жаргах гэдэг нь өөрөө ямар эрхэм болохыг зүйрлэсэн байдаг. Тиймдээ ч Хятад улс улс орны үйл хэргийг хэлэлцэх Хоёр чуулганаар иргэддээ урт наслахын баталгааг ийнхүү итгэл төгөлдөр амлаж байна.

Зохиогч:Нийтлэл:Ц.Урантунгалаг
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:987
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7