Эрчим хүч бол хүн төрөлхтөн галыг эзэмшихээс эхлээд уурыг ашиглах, атомыг задлах хүртэлх хөгжлийн түүхийг тодорхойлогч юм. Өнөөдөр шинэ эриний босгон дээр сэргээгдэх эрчим хүч бидний амьдралыг тэтгэж байна.
Саяхан болж өнгөрсөн 2026 оны Хятадын хоёр чуулганаар шинэ эрчим хүчний систем байгуулах, ногоон өөрчлөлтийг дэмжих нь халуун сэдэв болж байв.
Өвөр Монголын тооцооллын эрчим хүчний салбар хурдтай хөгжиж байгааг хоёр чуулганы үеэр ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дарга Бао Ган сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэдхэн үгээр маш итгэлтэй тод илэрхийлээд авсан.
Итгэлтэй байхгүй байхын аргагүй л дээ. Хятад улсынхаа эрчим хүчний томоохон бааз болох Өвөр Монгол орон улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн зургаа орчим хувийг, бүс нутаг хоорондын нийт эрчим хүчний дамжуулалтын гуравны нэгийг эзэлдэг. Энэ нь улсын эрчим хүчний хангамж, эдийн засгийн хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Өвөр Монгол нь чулуужсан түлшээр баялаг бүс нутгаас цэвэр эрчим хүчээр баялаг бүс нутаг болгон хөгжсөн бөгөөд улсын салхины эрчим хүчний нөөцийн ойролцоогоор 57 хувь, нарны эрчим хүчний нөөцийн ойролцоогоор 21 хувийг эзэлдэг.
Тооцооллын эрчим хүч нь одоогоор олон улсад нэр хүндтэй болж буй, хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхээр шинээр гарч ирж буй салбар юм. Өмнө нь Өвөр Монгол нүүрс олборлож, борлуулж байсан үеэс эхлээд нүүрсийг цахилгаан болгон хувиргах, дахин өнөөдрийн цахилгаанаар тооцооллын эрчим хүчийг дэмжин, тооцооллын эрчим хүч нь хиймэл оюун ухааны салбарын хөгжилд бат бөх суурь болж байна.
Өвөр Монгол орон арвин их нөөц бололцоогоо ашиглан ногоон өөрчлөлтийг эрчимтэй хэрэгжүүлж, уламжлалт эрчим хүчний баазаас үндэсний шинэ эрчим хүчний төв болж хөгжиж байна. Мөн Хятад улсын тооцооллын эрчим хүч, био үйлдвэрлэл, зэрэг шинэ салбаруудын хөгжилд хүчин чармайлт гаргахаар зориг шулуудан оржээ.





































































