Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өрнүүн хөгжиж буй хятад орон

Амьтан ургамал амилж эхэлсэн энэ сайхан хаврын улиралд Хятад улс дэлхий дахинд шинэ боломжийг авчирлаа.

Хятадын “Хоёр чуулган” болон 1.4 тэрбум гаруй ард түмний сайн сайхан амьдралын төлөөх уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнгээс дэлхий нийт  мөрөөдлөөр дүүрэн Хятад улсыг олж харлаа.

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон гадаадын ажиглагчдын анхааралд “Хоёр чуулган”-ы “чухал ач холбогдол” тодорлоо. ХIV сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганаар баталсан “15-р таван жил"-ийн төлөвлөгөөний хөтөлбөр нь Хятадын ойрын жилүүдийн эдийн засгийн өсөлт, технологийн шинэчлэл, ард түмний амьжиргаа, олон улсын үүрэг оролцоог гүнзгий тодорхойлж, дэлхийн нэмүү өртгийн сүлжээ, хөрөнгө оруулалтын урсгал, түүнчлэн дэлхийн эдийн засагт гүн гүнзгий нөлөөлж болох дэлхийн хамгийн чухал баримт бичгийн нэг болж буй юм.

“Хоёр чуулган” бол мөрөөдлийн симфоний томоохон тайз юм. “15-р таван жил"-ийн төлөвлөгөөнд тусгагдсан 16 зорилт бүхий “хүчирхэг улс” байгуулах томоохон төлөвлөгөөнөөс эхлээд гишүүд төлөөлөгчдийн дэвшүүлсэн санал зөвлөгөө нь үндэстний сэргэн мандал, үндэсний стратеги, хүн бүрийн хүсэл мөрөөдлийг төлөөлсөн бөгөөд нийт ард түмнийг нягтруулж, итгэл найдвараар дүүрэн Хятад улсын гайхамшигт хэтийн төлөвийг зурагласан билээ.

Хятадын үр тарианы иж бүрэн үйлдвэрлэлийн хүчин чадал 625 сая тоннд хүрч, судалгаа шинжилгээний нийт зардал жилд дунджаар 7 хувиас давж, ДНБ-д ноогдох нүүрсхүчлийн хийн ялгарал 17 хувиар буурчээ. Эдийн засгийн өсөлтийг 4.5-5 хувь байхаар тогтоосон зэрэг ажил хэрэгч, бодитой хандлага нь “15-р таван жил"-ийн төлөвлөгөөнд тусгагдсан бодлогын тодорхой зорилт юм. Хатуу, зөөлөн холболтыг бэхжүүлэн боловсронгуй болгож, бүс нутгийн болон хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг улам бүр ахиулж, санхүүгийн өндөр нээлттэй байдлыг тасралтгүй өргөжүүлэх, эмнэлгийн тусламж, эрүүл мэнд зэрэг амьдралын чансаатай үйлчилгээний импортыг дэмжих зэрэг нээлттэй, хамтын ажиллагааны эдгээр эерэг өөрчлөлтүүд нь дэлхий дахинд “боломж” хангаж байна.

Хятад улс бол дэлхийн үйлдвэрлэгч орон, мөн томоохон зах зээл, хөрөнгө оруулалтын үржил шимт хөрс, инновацийн төв болно. Дэлхийн эдийн засгийн хоёр дахь том орон болсны хувьд, дэлхийн улс орнуудад олон талт хөгжлийн боломжийг хангасаар ирсэн. Дэлхийн олон улс орон, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид Хятадтай хамтран ажиллахыг “хамгийн сайн сонголт” гэж үзсээр байгаа юм.

Дэлхий нийт Хятад бол боломж ба ирээдүй, тодорхой байдлын баян бүрд хэмээх бат бэх нийтлэг ойлголттой болсон байна. 

Зохиогч:Б.ХУРЦ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:SLG
Мэдээ үзсэн:750
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7