ХАА салбар нь улс ардын эдийн засгийн үндэс суурь мөн хүнсний аюул байдал, нийгмийн тогтвортой байдлын чухал баталгаа юм. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт болон нөөц баялгийн хомсдол, хүрээлэн буй орчны дарамт улам бүр нэмэгдэхийн хэрээр уламжлалт хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн хэв маяг орчин үеийн нийгмийн өндөр үр ашиг, ногоон эко, тогтвортой хөгжлийн шаардлагуудыг бүрэн хангаж дийлэхээ байж, хүндрэл сорилттой тулгарах болов.
Одоо яг хаврын тариалалтын улирал. Хятадын олон газарт тариаланчид шинэ мэргэжилд суралцан, харж ч үзээгүй тоног төхөөрөмжинд гаршихын тулд хоол нойргүй ажиллана. Бүрэн автоматжуулсан суулгац суулгах машин, дрон тариалангийн талбайд завгүй эргэлдэн, ухаалаг ус, бордооны системүүд тэжээл нэмж 24 цаг багадах шахуу бужигнана.
Сүүлийн жилүүдэд Хятад улс ХАА шинэчлэлтийг хэрэгжүүлэх тал дээр томоохон амжилтад хүрээд байна. Өндөр технологи инновац болон төрийн бодлогын дэмжлэгээр ХАА салбар урьдны хямд ажиллах хүчин дээр тулгуурладаг хэв маягаас илүү бүтээмжтэй, илүү өгөөжтэй үйлдвэрлийн эрэлд гарч, технологи, автоматжуулалт, механикжуулалт давамгайлсан үйлдвэрлэлийн загварт шилжиж, ухаалаг ХАА, генийн инженерчлэл, хүнгүй техник, робот зэрэг шилдэг технологийн хэрэглээ тасралтгүй нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ Хятадын засгийн газар ХАА шинэчлэлтийн бүтээн байгуулалтад онцгой анхаарал хандуулж, санхүү хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологийн судалгаа хөгжүүлэлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон олон улсын хамтын ажиллага зэрэг олон арга хэлбэрээр салбарын хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлсээр байна.
Хөдөө аж ахуйн яамны сайд Хан Жүн хоёр чуулганы үер танилцуулахдаа: 2025 онд Хятадын нэг хүнд ногдох үр тарианы хэмжээ 508.9 кг хүрч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 400 кг аюулгүй шугамаас дөрөвний нэгээс илүү давсан. Тариалангийн талбайн хэмжээ хязгаартай. Бид үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд "өргөн тариалалт, бага ургац"-д найдаж болохгүй. Тэгэхээр нэмэлт үр тариа хаанаас гарч байна вэ? гэвэл үр тарианы тогтвортой, арвин ургац хураалт нь голчлон "дөрвөн гол хүчин зүйл" болох сайн газар, сайн үр, сайн машин механизм, сайн арга барилыг гүнзгий нэгтгэснээр ургацыг тасралтгүй нэмэгдүүлэх болно. Үүний цаана манай улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн өндөр түвшний бие даасан байдлыг дэмжих тасралтгүй хүчин чармайлт байгаа бөгөөд энэ нь хүнсний аюулгүй байдлын санаачилгыг бат бөх эзэмшихэд чухал дэмжлэг үзүүлнэ гэж танилцууллаа.
Өдгөө технологийн дэвшлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухааны ололтыг ашиглах шаардлагатай болжээ. Бас цаг уурын өөрчлөлт ч уламжлалт арга барилаа засахыг давхар шаардаж буй. Технологийн дэвшил хөдөө аж ахуйн салбарыг хөгжилд хүргэж, ажиллах хүчийг техник орлох болов. Тариаланчид халуун наранд хөлсөө дуслуулан, тариалангаа арчих цаг ард хоцорч, сэрүүн таатай өрөөнд дэлгэц харан, хөрсний чийгшил, ургалтын явцыг хянаж, байгаль орчинд ээлтэй, органик хүнс үйлдвэрлэх цаг дэргэд иржээ.
Сайхан юмаа, машин технологи гэж гоё юмаа, хөгжил дагуулсан хөдөө аж ахуйтай байх...





































































