Өнөөдөр буюу 04-р сарын 20-нд Бээжин-Тяньжин хоёр хот хоорондын анхны нийтийн тээврийн автобусны маршрут “Үчин 1-р зам” албан ёсоор ашиглалтад орсон байна.

Энэхүү автобус Тяньжинь хотын Үчин дүүргийн Шиньгуан өртөөнөөс гарч, Бээжин хотын Тунжөү дүүргийн Цыцюй метроны буудалд хүрнэ. Зам дагуу 16 буудал байрлуулсан бөгөөд ажлын өдөр, амралтын өдөр болон баярын өдрүүдэд ч үйлчилгээ үзүүлнэ. Үүнд, ажлын өдрүүдэд хос чиглэлд өдөрт 30 удаа зорчиж, амралтын болон баярын өдөрт 18 удаа зорчиж, нэг чиглэлд 60 минут орчим аялах боно.





































































