Хятадын умард бүс нутгийн чухал хаалга болсон Өвөр Монгол нь 4,200 гаруй километр хилийн шугам, 20 нээлттэй боомттой бөгөөд хуурай газрын боомтуудын ачаа тээврийн хэмжээ олон жилийн турш улсын хэмжээнд тэргүүлж, умард зүгт нээлттэй чухал гүүрэн гарцын үүрэг гүйцэтгэж ирлээ.
Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг Төрийн зөвлөл батлан зөвшөөрсөн нь гэнэттийн тохиолдол биш. Үндэсний түвшний энэ байршуулалт нь Хятадын умард бүсийн хил дагуух чөлөөт худалдааны туршилтын бүсийн хоосон орон зайг нөхөж, улсын гадаад нээлтийн хэв маягийг сайжруулна. Өөрийн давуу талаараа Өвөр Монгол дотооддоо найман муж , өөтрөө засах орон,хотуудтай хөршилж, Бээжин, Тяньжинтэй залгалдаж, гадаадад Орос, Монголоор дамжин Европ, Азитай холбогддог бөгөөд энэ нь зөвхөн “Тал нутгийн торгоны зам”-ын чухал төв төдийгүй Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын гол зангилаа болжээ.
Саяхан байгуулагдсан чөлөөт худалдааны туршилтын бүс нь хилийн бүсийн өвөрмөц онцлогтой бөгөөд Хөххот, Манжуур, Эрээн хот гэсэн гурван салбар бүсийг хамруулж, харилцан үйлчилдэг үүрэгтэй. Үүнд Хөххотын туршилтын бүс нь онцлогт үйлдвэрлэл, инновацын нэгдэлд төвлөрдөг, Манжуурын туршилтын бүс нь Зүүн хойд Ази болон Европыг хамарсан цонхыг нээж, Эрээн хот нь Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридорын хамтын ажиллагааг гүнзгий дэмжиж, гурван бүс хамтран үйлчлэх боломжийг нээжээ.
Бүс нутгийн хувьд, энэ нь зөвхөн холбож, нийлүлэх үүрэгтэй бус харин саад тотгорыг арилгаж, бодит суваг сүлжээгээс эдийн засгийн төвүүд рүү хөгжих боломжийг бүрдүүлжээ. Ард түмний хувьд, хил дамнасан худалдаа илүү дөхөм болж, импортын бараа илүү баялаг төрөлжиж, олон ажлын байраар хангах болно. Дэлхийн хувьд, Өвөр Монголын эрчим хүч, тооцооллын эрчим хүч зэрэг нөөц болон Хятад-Европын ачааны галт тэрэгний сувгийн давуу талууд нь илүү бат бөх худалдааны гүүрийг буй болгож, дэлхийд олон төрлийн хөрөнгө оруулалтын сонголт, шилдэг чансаатай бизнесийн орчныг хангах болно.
“Тал нутгийн торгоны зам”-аас эхлээд чөлөөт худалдааны туршилтын бүс хүртэл Өвөр Монгол умард зүгт хаалгаа илүү зоригтой нээж, “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний шинэ аялалд дотоод гадаадыг холбон, харилцан ашигтай, хамтын ажиллагааны нээлттэй шинэ хуудсыг бичиж байна.





































































