Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хөгжилд хөтлөгдсөн Өвөр Монгол

Хөгжилд хөтлөгдсөн Өвөр Монгол

"Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн ерөнхий төлөвлөгөө"-г нийтэлснээр Өвөр Монголд чөлөөт худалдааны туршилтын бүстэй болсон сайхан мэдээ хаврын хавсарга салхийг үргээн хүн ардын сэтгэлийг баясгалаа. Ийнхүү Хятад улсын туршилтын чөлөөт бүсийн тоо 23 хүрчээ. 119.74 км2 талбай бүхий "Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь хаврын анхны бороо шиг Өвөр Монголын тал хээрийг ундлан, хөгжлийн эрч хүчээр дэмжиж, олон шинэ боломжуудыг бэлэглэсэн байна. 

Өмнө нь Хятадын чөлөөт худалдааны туршилтын бүсүүдийн ихэнх нь Шанхай, Гуандун, Жэжян зэрэг далайн эргийн бүсүүд эсвэл Чүнчин, Сычуань зэрэг дотоодын тээврийн төвүүдэд төвлөрч байсан. Өвөр Монголыг хүмүүс хонь, үхэр тархан бэлчсэн тал хээр нутгаар нь төсөөлдөг. Энд яагаад чөлөөт худалдааны  туршилтын бүс байгуулах болсон тухай сонирхол төрж байгаа хүн олон байгаа.

Үнэндээ Өвөр Монголд Хятадын чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулах шалтгаан олон бий. Өвөр Монгол 4200 гаруй километр хилийн шугам, 20 боомттой, умрад хэсгээрээ Орос, Монгол улстай хиллэж, Европ Азийг холбодог. Хуурай замын ачаа тээврийн хэмжээ зэргээрээ олон жил дараалан Хятад улсын хэмжээнд тэргүүлж байна. Мөн дотоодын найман мужтай хил залгаж, нийслэл Бээжингээс ойрхон байрладаг бөгөөд "Тал нутгийн торгоны зам", "Түмэн газрын цайны зам"-ын чухал төв байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа болж, хил дагуу нээлттэй байдлыг хөгжүүлэх өвөрмөц давуу талтай.

Тийм болохоор "15 дахь таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жилд Хятад (Өвөр Монгол)-ын чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулсан нь тохиолдлын зүйл биш, харин ӨМӨЗО-ны шинэчлэлийг бүх талаараа гүнзгийрүүлэх, өндөр түвшний нээлттэй байдлыг дэмжих, чансаатай хөгжлийг хангах чухал стратегийн арга хэмжээ юм. Мөн ямар нэгэн бодлогын уриа биш, та жижиг бизнес эрхэлдэг ч бай, ажил хайж байгаа, аялах эсвэл импортын бараа худалдаж авах дуртай байсан ч энэхүү ногдол ашгийн давалгаанаас үнэхээр ашиг хүртэх боломжтой.

Ерөнхий төлөвлөгөөг харахад хоосон уриа лоозон агуулаагүй, зөвхөн тодорхой арга хэмжээнүүдийг хамарсан байна. Жишээлбэл, Манжуур, Эрээн хотыг "Гарцын эдийн засаг"-аас "Нутагшуулах эдийн засаг" болгон хувиргахыг дэмжих, импортын нөөцийн бааз, гүн боловсруулах бааз байгуулахыг дэмжих шаардлагатайг тодорхой заасан. Ирээдүйд импортын зэсийн баяжмал, шингэрүүлсэн газрын тосны хий шууд тээвэрлэх шаардлагагүй болно.Тэдгээрийг орон нутагт боловсруулж, үнэ цэнийг нэмэгдүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд илүү их орлого олох боломжтой болно. Дэлгэр сайхан цаг айсуй. Хөгжилд хөтлөгдсөн Өвөр Монголын үр шим арвин байх болно.

Зохиогч:Нийтлэл:Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:515
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7