Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хөдөлмөр гэмээнэ өнгө гэрэлтэй, хөдөлмөрч хүн бахархалтай

Хөдөлмөр гэмээнэ өнгө гэрэлтэй, хөдөлмөрч хүн бахархалтай

Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр тохиож байгаа энэ өдрүүдэд Хятад улс Тавдугаар сарын 01-ний хөдөлмөрийн шагнал гардуулах ёслол зохион байгуулж  хөдөлмөрч иргэддээ хүндэтгэл үзүүлэн, шагналын хур буулгалаа.

Ёслолын үеэр үйлдвэрийн ажилчид, хөдөө орон нутгийн ажилтан, мэргэжлийн техник зэрэг бүхий л салбарын шилдгүүдийн төлөөлөл болсон, ажил үйлсээ гарамгай гүйцэтгэсэн иргэдээ шагнасан ба шинэ эрчим хүч, интеграл хэлхээ, хиймэл оюун, квант холбоо, хүргэлтийн үйлчилгээ зэрэг шинэ салбарын хөдөлмөр эрхлэгчид, “14, 15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний тэргүүлэх чиглэлүүд, түүнчлэн улсын томоохон төслүүд болон үйлдвэрийн ажилчдын багийн бүтцийг шинэчлэх зэрэг ажлуудад хувь нэмэр оруулсан шилдгүүдийг шагнасан байна. Түүнчлэн төрийн бус хэвшил, үндэсний цөөнх, нийгмийн шинэ давхаргын төлөөлөл өмнөх жилүүдээс нэмэгдэж, төлөөлөх чанар улам сайжирсан байна.

Хөдөлмөр гэмээнэ өнгө гэрэлтэй, хөдөлмөрч хүн бахархалтай. Байгаль эхийн бүтээн бий болгосон бүх зүйлээс гадна хүний хэрэгцээний бүхий л зүйлс хөдөлмөрөөр бүтээгдсэн. Хөдөлмөрийн үр шимээр хүн төрөлхтөн гайхамшигт нээлтүүдийг хийсээр,  Нэгэн улс орон ч үе үеийн хөдөлмөрч хичээнгүй хүмүүсийн зүтгэлийн хариуд орчин цагийн хөгжлийг авчирсан. Малчин хүний нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой өсч нэмэгдэнэ. Хятад улс дэлхийн хамгийн том үр тариа үйлдвэрлэгч орон, үр тарианы үйлдвэрлэлээрээ олон жил дараалан дэлхийд тэргүүлсээр ирсэн нь Хятадын тариаланч нарын байгаль цаг уурын эрсдэлт нөхцөлийг тооцоолж тариагаа тарьж, ургацаа бүрэн хураадаг болсон олон жилийн туршид хуримтлуулсан нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

Сайн сайхан зүйл хөдөлмөр чармайлтын үр дүнд бий болдог. Хүний мөрөөдөн зорьсон бүх юм хичээл зүтгэлийн үр дүнд бүтдэг биелдэг.

Орчин цагт хөдөлмөрийн салбарт шинэ хэлбэр, чиг хандлагууд гарч ирж, хүмүүст мөрөөдлөө биелүүлэх өргөн хүрээтэй боломжийг олгож байна. Хөдөлмөрийн хяналтыг илүү үр дүнтэй болгох, ажилчдын аюулгүй байдлын сүлжээг бэхжүүлэх, мэргэжлийн сургалт, боловсролыг салбарын хэрэгцээнд илүү нарийвчлалтай нийцүүлэх, ажилчдын урам зоригийг нэмэгдүүлэх, "хөдөлмөр бол гайхамшигтай" гэсэн нийтлэг ойлголтыг бий болгох нь Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдрийн хамгийн чухал зорилго байх  болно.

Хөдөлмөрийг оюуны болон биеийн хүчний хөдөлмөр гэж ялган нэрлэж болно.  Оюуны хөдөлмөр нь гарт баригдахгүй, зарим нь нүдэнд үзэгдэхгүй ч асар их үнэ цэнийг агуулж байдаг. Хөдөлмөр хүнийг бүтээдэг, мөн улс үндэсний аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс суурь болсоор байна. Үүнд л хөдөлмөрийн утга учир оршино.

Зохиогч:Нийтлэл:Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:494
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7