Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Үзэсгэлэнт Хятад орны төлөөх ногоон аян

“Дэлхийн бөмбөрцөг бол хүн төрөлхтний оршин тогтнох цор ганц гэр орон юм. Эх дэлхийгээ хайрлан хамгаалах нь мөн хүн төрөлхтний цор ганц сонголт юм”. 2026 оны 04-р сарын 22-ын өдөр 57 дахь “Эх дэлхийн өдөр” тохиосон ба Хятад улсын хэмжээнд “Эх байгалийн нөөцийг хайрлан, үзэсгэлэнт Хятад орноо хамгаалъя” сэдвээр зохиогдсон.

    Хятад улс бүх нийтийн мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсний 45 жилийн ой энэ жил буюу 2026 онд тохиож байна. 1981 онд болсон V сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганаар “Бүх нийтийн сайн дурын мод тарих үйл ажиллагааг эхлүүлэх тухай тогтоол"-ыг баталснаас хойш Хятад улс даяар мод тарих ажлыг жил бүр эрчимтэй өрнүүлсээр ирсэн. Сургууль, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд мод тарих, ногоон байгууламжийн үйл ажиллагааг практик хөдөлмөртэй нэгтгэж, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дэмжиж байна.

Нийгмийн бүх салбарын хамтын хүчин чармайлтаар Хятад улсын ногоон байгууламж гайхалтай үр дүнд хүрч, ойн талбай, ойн нөөцийн хэмжээ тасралтгүй өргөжиж, таримал ойн талбайгаараа дэлхийд тэргүүллээ. “БНХАУ-ын 2025 оны ногоон байгууламжийн нөхцөл байдлын мэдээлэл"-ээс харахад, 2025 онд Хятад улсын хэмжээнд 3.563 сая га талбайг ойжуулж, 4.927 сая га талбай тачирдсан бэлчээрийг сэргээн засварласан байна. Ойн бүрхэвчийн хэмжээ 25.09 хувьд хүрч, өвс бэлчээрийн бүрхэвчийн хэмжээ 56 хувиас даван, ойн нөөцийн хэмжээ 20.988 тэрбум шоо метрт хүрсэн байна.

Өвөр Монгол орон нь Хятадын цөлжилттэй тэмцэх ба "Зүүн хойд, Умард, Баруун хойд"-ын ойн халхавчийн төслийн гол болох бүс нутаг юм. 2025 онд Өвөр Монгол нь “Зүүн хойд, Умард, Баруун хойд"-ын төслийг хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа мод тарья” сэдэвтэй сайн дурын мод тарих үйл ажиллагааг жилийн турш үргэлжлүүлж, нийт 37 сая гаруй ширхэг мод тарин, давхардсан тоогоор 8.51 сая гаруй хүн оролцсон байна. Бүх орны хэмжээнд "сайн дурын мод тарих үйл ажиллагаа +" шинэ арга замыг идэвхтэй судалж, уламжлалт ойжуулалт, сайн дурын үйлчилгээнээс гадна байгаль хамгаалах, хандив өгөх, арчилж додомдох зэрэг олон арга замаар сайн дурын мод тарих үйл ажиллагаанд оролцсон байна.

Хятадын сайн дурын мод тарих үйл ажиллагаа ба Зүүн хойд, Умард, Баруун хойд"-ын ойн халхавчийн төсөл нь харилцан нягт холбоотой гэж ойлгож болно. Хятад улсын экологийн бүтээн байгуулалтын анхны томоохон хэмжээний төсөл болсны хувьд уг төсөл нь Хятадын умард бүс нутаг, баруун хойд бүс нутаг, зүүн хойд бүс нутгийн салхи, элсэн шуурга, ус хөрсний элэгдэл зэрэг экологийн ноцтой асуудлуудыг шийдэж, ард түмний амьдрал, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах зорилготой юм. "Зүүн хойд, Умард, Баруун хойд"-ын ойн халхавчийн төслийг анх 1978 онд эхлүүлсэн ба 1978 оноос 2050 он хүртэл гурван үе шат, найман хугацаатай үргэлжлэх болно. 40 гаруй жилийн хүчин чармайлтаар хоёр үе шат, таван хугацааны ажлыг дуусгаж, ойролцоогоор 3.17 сая га талбай газрыг ойжуулан, 336 мянган хавтгай дөрвөлжин километр талбай элсэн цөлийг ногооруулж, төслийн талбайн ойн бүрхэвч, бэлчээрийн бүрхэвчийн хэмжээг тус тус 13.84, 39.63 хувьд хүртэл нэмэгдүүлэн, экологийн засаглалын олон улсын дуурайл болсон байна.

“НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц”-ийн талуудын 17 дахь бага хурал /COP17/ энэ жил Монгол Улсад болно. Энэ нь Хятадын ойжуулалт, ногоон байгууламж, цөлжилтийн эсрэг технологи, загваруудыг Монгол Улсад сурталчлах шинэ боломж болно гэдэгт найдаж байна. Ирээдүйд Хятад, Монгол хоёр орон нь мод тарих хамтарсан арга хэмжээг зохион байгуулж, цөлжилтийн эсрэг хамтын ажиллагааны талаарх сурталчилгааг бэхжүүлэн, улмаар Монголын өндөрлөгийн экологийн бүтээн байгуулалт дахь олон нийтийн анхаарал, оролцоог нэмэгдүүлж, Монголын өндөрлөгийн экологийн аюулгүй байдлын бүтээн байгуулалтын ажлыг дэмжихийг хүсэж байна.

Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны академийн “Бүс ба зам”-ын судалгааны хүрээлэнгийн дэд судлаач Ли Чао

Зохиогч:Ли Чао
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:522
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7