Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ээлтэй бодлогоос эгэл ардад хүртээх үр шим

Ээлтэй бодлогоос эгэл ардад хүртээх үр шим

Нийгмийн хурдтай хөгжлийг даган хүмүүсийн ажил амьдрал завгүй хэмнэлд орж нялх хүүхэд асран харгалзах асуудал нь бас нэгэн шинэ сэдэв болон яригдсаар байна. Үр хүүхэд, гэр бүлд ээлтэй нийгмийг байгуулах нь нийгмийн хөгжлийн үндэс суурь юм.

2026 оны XIV сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы үеэр нялх хүүхэд асран харгалзах тухай маш хүчтэй яригдаж, олны анхааралд хүрчээ. Тэрээр нялх хүүхэд асран харгалзах нөхвөр мөнгийг нэмэгдүүлэх, ээжүүдийн төрөлтийн амралтын хугацаанд аавуудын асран харгалзах чөлөөг уртасгах зэрэг асуудлын тойронд илүү түлхүү яригдлаа.

Ажил хийх үү, хүүхдээ өсгөх үү? гэдэг нь аав ээжүүдийн хувьд маш хүнд сэдэв болоод байна. Хоёр орлоготой эцэг эхчүүд хүүхдээ асран харгалзаж чадахгүй байх, өвөө эмээ нар нь өтөл буурал болсон, зах зээлд суурилсан нялх хүүхэд асран харгалзах газруудын төлбөр мөнгө өндөр гэх зэрэг толгой өвдүүлсэн асуудал их оршиж байна. Яг энэхүү асуудалд хандуулан төр засгаас олон сайхан ээлтэй бодлого явуулж, ард түмэн  нь үр шимийг нь хүртэж байна.

Бид бол нялхас багачуудаа хайрлан ахмад настнаа хүндлэх эрхэм сайхан заншилтай ард түмэн. Сүүлийн жилүүдэд Хятад улс нь нялх хүүхэдтэй гэр бүлд олон сайхан тэтгэмжтэй бодлого хэрэгжүүлж байгаа юм. Даруй 2025 оноос Хятад улс хүүхэд асрах тэтгэмжийн тогтолцоог хэрэгжүүлснээр 100 тэрбум юань буулгаж 30 сая гаруй нярай, бага насны хүүхдэд ашиг тусаа өгсөн, Цэцэрлэгийн сургалтын нэг жилийг төлбөрөөс чөлөөлөх бодлого хэрэгжүүлсэн. Энэ жил Хятадын Төв засгийн газар 100 тэрбум юанийн татвар буулгаж 150,000 боломжийн үнэтэй хүүхэд асрах газрыг шинээр нэмэх болно. Энэ жилийн засгийн газрын ажлын тайланд гэрлэж, анхны хүүхдээ төрүүлж буй гэр бүлүүдийн орон сууцны аюулгүй байдлыг бэхжүүлэх, боломжийн үнэтэй хүүхэд асрах үйлчилгээг хөгжүүлэх санал оруулсан байна зэрэг ээлтэй бодлогууд нь бодит болж, нялх хүүхэдтэй гэр бүлд нар болон гэрэлтэж, өндөр ач холбогдол үзүүлж байна.

Гэр бүл, хүүхдүүдэд хөрөнгө оруулах нь улс орны ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа явдал юм. Улс орноос янз бүрийн салбар дахь ээлтэй бодлогоо өдрөөс өдөрт нэмэгдүүлэхэд ард иргэд нь ашиг шимийг нь нэн олон хүртэх болно. 

Зохиогч:Х.АРВИНТАЛ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:371
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7