Хятад Монголын экспо, Хятад Монголын соёлын солилцооны өдөрлөг зэрэг тавцангаар дамжуулж, концерт тоглолт, урлагийн үзэсгэлэн, киноны үзэсгэлэн зэрэг арга хэмжээ, жишээлэхэд, “Хятадыг танин мэдэхүй” Өвөр монголын соёлын өдөрлөг, Хятадын киноны үзэсгэлэн, аялал жуулчлалын зуслан, соёлын танин мэдэхгүй зэрэг үйл ажиллагааны дагуу хоёр орны иргэдийн соёлын солилцоог улмаар зузатгаж байгаа төдийгүй залуу нэг үеийнхний харилцан ойлголцол болон нөхөрсөг харилцааг цаашид улмаар ахиулж байна.
Монгол Улсын их дээд сургуулиудад хятад хэлний тусгай мэргэжлийн хэчлээл нээж, Хятадын их дээд сургуулиуд болон Монгол улсын их дээд сургуулиуд хоорондоо соёлын өвийг хамгаалах, соёлын аж үйлдвэрийн менежмент зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлж, боловсон хүчийг бэлтгэх, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг эрчимтэй ахиулж байна.
Дижитал соёл, кино телевиз үйлдэх, хэвлэлийн зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны соёлын бүтээгдэхүүнийг харилцан орчуулах болон түгээн дэлгэрүүлэхийг түлхэн ахиулж байна. Өсвөр насныхан, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид зэрэг хүмүүнлэгийн харилцааны цар хүрээг өргөжүүлэн, соёлын наадам, урлагийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний чуулга уулзалт зэрэг арга хэмжээг зохион байгуулах хэлбэрээр хоёр орны иргэдийн харилцан ойлголцол итгэлцлийг уламд нэмэгдүүлэн ажиллаж байна. Хиймэл оюун ухаан зэрэг технологийг ашиглан соёлын үзэсгэлэнг болон түүнийг түгээн дэлгэрүүлэх арга хэлбэрийг инновацилж, соёлын шинжлэх ухаан технологийн судлан бүтээх төслүүдийг хамтаар хэрэгжүүлж, соёлын аж үйлдвэрийн өрсөлдөх хүчийг нэмэгдүүлнэ.
Хятад Монголын соёлын салбар дахь хамтын ажиллагаа бол хоёр орны соёлын гүнзгий үүсэл болон харилцан давуу тал дээрээ суурилж, “бүс ба зам” болон “тал нутгийн зам”-ын стратегийн нөхцөл байдалд, хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн эрчимжүүлж, хоёр орны ард түмэнд соёлын баялаг хүртээмжийг олгох төдийгүй бүс нутгийн соёлын солилцоо хөгжилд хувь нэмэр оруулах болно.





































































