Хятад улс "Бүс ба Зам" санаачилга зэрэг механизмын дагуу олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэд бүтэц, технологи, суурь төхөөрөмж, санхүүгийн дэмжлэг зэрэг талуудаар идвэхтэй тус дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Хайнаны чөлөөт худалдааны боомтын үйл ажиллагаа нь төр засгийн дүрэм журам, арга бодлогыг улмаар нээлттэй түлхэн ахиулж байгаагын нэгэн илрэл болох бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь дэлхийн худалдааны хөгжилд шинэ эрч хүч нэмж байгаа явдал болно.
Хятадын эдийн засгийн хөгжил нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулж байгаа улс болох бөгөөд дэлхий нийтийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр хүчин болж байна. Хятад улс электрон бүтээгдэхүүн, эрчим хүчний хавтан, цахилгаан автомашин, лити батерей зэрэг гол чухал салбарт дэлхиийн хэмжээнд тэргүүлж, дэлхийн хангалга хэрэгцээний хэлхээ холбоог тогтвортой байдлаар хангаж байна.
Хятад улс нь хиймлэ оюун ухаан, квантын шинжлэх ухаан технологи, 6G, шинэ эрчим хүч зэрэг салбарын хурдтай хөгжилийг дээд хэмжээнд чухалчлан, хөгжлийн таатай нөхцөл боломжийг байршуулж ажиллаж байна. Үүнчлэн дэлхийн шинжлэх ухаан технологийн өрсөлдөөний хэв загварыг түлхүү хөгжүүлэн дэлхийн хэмжээнд хамгийн том нөхөн сэргээгдэх эрчим хүчний системийг байгуулж, дэлхийн эрчим хүчний бүтэцийг шилтэгжүүлэхийг эрчимтэй ахиулах болно. Жишээлэхэд, Хятадын шинэ эрчим хүчний автомашины борлуулалт дэлхийн хэмжээнд тэргүүлж байгаа нь дэлхийн ногоон хөгжлийн шинэчлэлтэнд чухал хувь нэмэр оруулж байгаа юм. Шинэ эрчим хүчний Батерей, гэрэл вольтын тоног төхөөрөмж зэрэг салбарын өөрийн өртгийн давуу тал болон хэрэгжилт нь дэлхийн бохирдолгүй технологийг дэмжиж байгаа төдийгүй дэлхийн шинжлэх ухаан техникийн салбар дахь хамтын ажиллагаанд чухал жишээ үзүүлэлт болох болно.
Хятад улс НҮБ-аар гол болгосон олон улсын системийг хамгаалан баримталж, дэлхийн хөгжлийн санаачлага, дэлхийн аюулгүй байдлын санаачлага, дэлхийн соёл иргэншлийн санаачлагааг түлхүү ахиулж, дэлхийн засаглалд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад улс өндөр төвшиний гадаад нээлтийг баримталж олон улс лугаа хамтын ажиллагаагаа чангатгаж байгаагын зэрэгцээ дэлхийн эдийн засагт тогтвортой нөхцөл боломж буюу Хятадын төсөл, Хятадын эрч хүчнийг хангаж байна. Хятад улс "Бүс ба Зам" санаачлагын дагуу соёл иргэншлийн харилцаа холбоог сайжруулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдмэл цогцыг бүтээн байгуулахыг дэмжин, дэлхий нийтэд хүртээмжтэй шударга хөгжлийн жишээ үзүүлэлтийг бий болгож байна.
Хятадын хөгжил нь өөрийн эдийн засгийн бодит хүчин, шинжлэх ухаан технологийн түвшин болон олон улс дахь нөлөөлөх хүчийг улмаар нэмэгдүүлэхэд зүтгэл гаргаж байна. Үүнчлэн нээлттэй хамтын ажиллагаа, инновацийн хөдөлгөх хүчин төдийгүй дэлхийн засаглалын оролцоогоор дамжуулан дэлхийн эдийн засгийн өсөлтөд эрч хүч нэмж, шинжлэх уххан технологийн хөгжилд чиг хандлагыг хангаж, дэлхийн тогтвортой хөгжилд Хятадын өвөрмөц онцлог бүхий төслийг хангаж байна. Хятад улс нь шинэ эриний хөгжлийн замаар шударга, тогтвортой дэлхийн хөгжлийн шинэ загварыг буй болгоход идэвх нөлөө үзүүлж байна.





































































