Талууд тал бүрээр стратегийн түншлэлийн харилцаа байгуулсан төдийгүй соёл аялал жуулчлалын хамтын ажиллагааг дээд хэмжээнд чухалчлан үзэж байна. Түүнчлэн “Бүс ба зам” санаачилга болон Монгол улсын “Тал нутгийн зам” хөгжлийн стратегийн хоорондох хэлхээ холбооны нөхцөл байдалд хоёр орны засгийн газраас хамтын ажиллагааны гэрээ байгуулах, дээд хэмжээний хэлэлцээр хийх зэрэг арга хэлбэрээр соёл аялал жуулчлалын хамтын ажиллагаанд төрийн бодлогын баталгаа хангаж байгаа бөгөөд хөгжлийн чиг хандлагыг тодорхой болгож байна.
Хятад, Монгол хоёр улс түүх соёлын баялаг нөөцтэй. Хоёр тал хамтран “Түмэн газрын цайны зам”-ын аялал жуулчлалын маршрут гаргах, археологийн судалгаа хийх, соёлын өвийг хамгаалах зэрэг тал дээр хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж, түүх соёлын үнэ цэнийг хайн илрүүлж, олон улсын нөлөө бүхий соёл аялал жуулчлалын брэндийг бий болгон дэлхийн анхаарлыг татахад хэчээн ажиллаж болох юм байна. Үүнд:
Нэг. Хил дамнасан аялал жуулчлалд улам таатай нөхцөл бүрдүүлэх болно. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улсын хил дамнасан аялал жуулчлалын салбарт ихээхэн ахиц гарч байна. Жишээлэхэд, Эрээн хот болон Замын-Үүдийн хоорондох “Нэг өдрийн аялал жуулчлал”-ын маршрут хэвийн ашиглалтад орсон байна. Цаашид боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг уламд сайжруулах, гаалийн бүрдүүлэлт хөнгөвчлөл үзүүлэх зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан хил дамнасан аялал жуулчлалын цар хүрээг тасралтгүй өргөжүүлэх болно. Түүнчлэн бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туслан хүчин чармайлт гаргаж, гадаад, дотоодын жуулчдын эрэлт хэрэгцээг улам сайнаар хангах болно.
Хоёр. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ. Хятад, Монгол хоёр орон өвөрмөц онцлог бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, жишээлэхэд, хил дамнасан аялал жуулчлал, экологийн аялал жуулчлал, ардын зан заншлыг танин мэдэх аялал жуулчлал, эрүүл мэндийн аялал жуулчлал зэрэг салбарт өвөрмөц онцлог бүхий бүтээгдэхүүнийг хамтдаа үйлдэн бүтээж болно. Тал нутгийн үзэмж, говийн гайхамшигт үзэмжийг Хятадын үзэсгэлэнт сайхан өнгө үзэмжтэй уялдуулах нь жуулчдад баялаг туршлага болгож, гадаад дотоодын жуулчдын анхаарлыг татах юм. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдтэй хамтран, захиалгатай гол сэдэвчилсэн аялал жуулчлалыг хөгжүүлж, адил бус жуулчдын эрэлт хэрэгцээг хангана.
Соёл аялал жуулчлалын хамтын ажиллагаа нь аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаа болох төдийгүй, хүмүүнлэгийн солилцооны гүүр болж байна. Хоёр тал соёлын үзэсгэлэн, урлагийн тоглолт, эрдэм шинжилгээний солилцоо зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар дамжуулж, хоёр орны иргэдийн ойлголцол, нөхөрсөг харилцааг зузаатгана. Үүнээс гадна, Боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, тухайлбал Күнзийн дээд сургууль, оюутнуудын солилцоо зэрэг төслүүд нь хил дамнасан боловсон хүчнийг бэлтгэх, талуудын хамтын ажиллагаанд оюуны дэмжлэг үзүүлэх болно.
Хятад, Монгол хоёр орны соёл аялал жуулчлалын хамтын ажиллагаа нь төрийн бодлогын дэмжлэг, талуудын баялгаа харилцан нөхөх, зах зээлийн эрэлт хэрэгцээ зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх болно. Цаашид дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, үйлчилгээний чансааг дээшлүүлэх, хамтын ажиллагааны арга хэлбэрийг шинэчлэх зэрэг хэлбэрээр хамтын ажиллагааны нөөц боломжийг хангаж, соёл аялал жуулчлалын салбарын хамтын хөгжлийг бий болгох болно. Улмаар хоёр орны иргэдэд ашиг хүртээх төдийгүй бүс нутгийн соёлын солилцоо, эдийн засгийн хөгжилд эрч хүч нэмнэ.





































































