Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад Монголын хамтын ажиллагаанд нөхцөл боломж хангаж байна

Хятад Монголын хамтын ажиллагаанд нөхцөл боломж хангаж байна

   ХКН-ын ХХ сонгуулийн төв хорооны IV бүгд хурлаас шинжлэх ухаан технологийн инновацийг эрчимтэй түргэтгэж, өндөр төвшинд гадаадад нээлттэй байх цар хүрээг цаашид тэлэн өргөжүүлэх зэрэг стратегийн чиг хандлагыг тодорхой дурдаж, Хятад Монголын хамтын ажиллагаанд шинэ нөхцөл боломж хангаж буй юм. Тэрчлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, шинжлэх ухаан технологийн инновац, ногоон хөгжил, нөхөн сэргээгдэх эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж байна. Тухайлбал, Хятадын нарны эрчим хүчний тоног төхөөрөмж, салхины эрчим хүчний давуу талд суурилан дэмжлэг үзүүлж, Хятадын санаачилсан “үзэсгэлэнт сайхан Хятад орон ”-ыг бүтээн байгуулах зорилт нь Монгол Улсын экологийн хамгаалалтын эрэлт хэрэгцээг харилцан нөхөж тус дэмжлэг үзүүлэх төдийгүй стратегийн болон ажилч хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэх болно.

   Тогтолцооны давуу талд түшиглэн эрх зүйг боловсронгуй болгож, нэн өндөр зэрэглэлийн нээлттэй бодлогыг тогтвортой ахиулна гэж бүгд хурлаас онцолон тэмдэглэсэн юм. Хятад Монгол хоёр орны хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлэх, хил дамнасан дэд бүтцийн ( тухайлбал төмөр зам, авто зам, цахилгаан сүлжээ) хэлхээ холбоо зэрэг салбар дахь хамтын ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлж байна. Жишээлэхэд, ӨМӨЗО нь Хятад Монгол хоёр орны хамтын ажиллагааны чухал зангилаа болсны хувьд, Монгол Улстай боомтын бүтээн байгуулалт, шинэ эрчим хүч, цөлжилтөөс сэргийлэх зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна.

   Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалт нь эдийн засгийн бодит хүчийг дээшлүүлсэн төдийгүй мөн хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын ойлголцоо улам нягтарч байна гэж бүгд хурлаас онцолсон байна. Хятад улс соёлын салбар болон олон нийтийн соёлын бүтээн байгуулалтыг дэмжих эрчмээ чангаруулж, Хятад Монгол хоёр орны боловсрол, соёл, залуучуудын харилцаа солилцоо зэрэг салбар дахь хамтын ажиллагаанд шинэ эрч хүч нэмэх болно. Тухайлбал, Хятад Монголын экспо зэрэг механизмын тавцангаар дамжуулж, эдийн засаг худалдаа, боловсрол, соёл зэрэг салбарт талууд хамтын ажиллагаа болон харилцаа холбоогоо түлхүү урагшлуулж байгаа юм.

  Хятад улс үндэсний аюулгүй байдлын системийг улмад чангатгахаар барахгүй бүс нутаг болон олон улсын үйл хэрэг дахь тогтвортой хүчин хангахыг бүгд хурал онцолсон байна. Хятад Монгол хоёр орон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, дэлхийн засаглалын санаачлагыг хэрэгжүүлэх талаар хамтын ашиг сонирхолтой. Хүн төрлөхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахыг дэмжиж, ШХАБ зэрэг олон талын хүрээнд Хятад Монгол хоёр талын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх болно.

  ХКН-ын ХХ сонгуулийн төв хорооны IV бүгд хурлаас Хятадын ирэх таван жилийн хөгжлийн чиг хандлага болон стратегийн байрлуулалтыг тодорхой болгосноор Хятад Монголын харилцаанд шинэ хөдөлгөх хүчин оруулж, хоёр талын чансаатай хөгжил, ногоон хөгжил болон хүмүүнлэгийн харилцаа холбоо зэрэг талын хамтын ажиллагааг улам сайжируулах болно. Үүнчлэн Хятад Монголын хувь  заяаны нэгдмэл цогцыг түлхэн ахиулахын төлөө хамтдаа хичээн ажиллах болно. Монгол Улсад өргөн зах зээль, хөрөнгө оруулалтын таатай нөцөл боломжийг улмаар бүрдүүлэн өгч, “Бүс ба Зам” санаачилгын стратегийн хэлхээ холбоогоо гүнзгийрүүлэхийн зэрэгцээ харилцан ашигтай хамтаар ашиг хүртээхийг биелүүлэх болно.

Зохиогч:ХАНЬ ХУНШЯ
Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:376
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7