Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол, Хятад улс дэд бүтцийн харилцан холболтоо эрчимжүүлж байна

2026 оны 05 дугаар сарын 10-нд Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Ганцмод–Гашуунсухайт төмөр замын гүүрийн дам нуруу угсрах ажил албан ёсоор эхэлж, энэ оны 10 дугаар сард бүх дам нурууны ажлыг дуусгахаар төлөвлөж байна.

Хил дамнасан энэхүү төмөр замын төсөл 2025 оны 05 дугаар сард барилгын ажлаа эхлүүлсэн бөгөөд нийт урт нь 9.91 км, үүнээс 6.08 км нь хил дамнасан гүүр юм. Хятадын нутаг дахь хэсгийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ашиглалтад орсноор Ганьцюань төмөр замыг Монгол Улсын өмнөд чиглэлийн төмөр замтай холбох юм. Жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай энэхүү төмөр зам нь хоёр улсын худалдааны цар хүрээг улам тэлж, хил орчмын дэд бүтцийн харилцан холболт болон эдийн засаг, худалдааны харилцааг ахиулахад чухал ач холбогдолтой.

05 дугаар сарын 17-нд Хятадын Барилгын Зургаадугаар Товчооны Зам тээврийн барилгын компанийн гүйцэтгэж буй Монгол Улсын Чойр–Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын төсөл албан ёсоор эхэллээ. Тус авто замын нийт урт 435.4 км юм. Одоогийн байдлаар Монгол Улсын импортын барааны 80 хувь, экспортын барааны 20 хувь нь Чойр–Замын-Үүдийн чиглэлээр тээвэрлэгдэж байгаа бөгөөд одоогийн авто зам хэдийнээ хэт ачаалалтай болсон. Энэхүү хүнд даацын тусгай авто зам ашиглалтад орсноор Монгол Улсын экспорт, ложистик, ачаа тээврийн хүчин чадал болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд чухал түлхэц үзүүлэх юм.

Дээрх төслүүдийг саадгүй урагшлуулж буй нь хоёр улсын хөгжлийн стратегийн гүнзгий уялдаа холбоог илтгэж байгаа бөгөөд Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хурдтай ахиулахад тустай. Мөн Хятад, Монгол, Орос гурван улс төмөр зам, авто замын тээврийн чадавхыг хамтран нэмэгдүүлэх, одоо байгаа төмөр замыг шинэчлэх болон шинээр төмөр, авто замын төслүүд хэрэгжүүлэхэд анхаарч байгаа тул Хятад, Монголын тээврийн салбарын харилцан холболт нь үнэн хэрэгтээ Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын бат бөх суурийг тавьж байна.

Илүү өргөн хүрээнд авч үзвэл, сүүлийн арван жилийн хугацаанд Хятад улс болон Ази, Номхон далайн бүсийн түнш орнуудын хамтын ажиллагааны олон түүх “зам”-тай салшгүй холбоотой байлаа. АПЕК-ийн гишүүн орнуудын талаас илүү хувь нь “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах ажиллагаанд оролцож, авто зам, төмөр зам, агаарын тээврийн зам зэрэг олон чухал төслийг хэрэгжүүлсэн нь Ази, Номхон далайн бүсийн томоохон хөгжил, өргөн хүрээний уялдаа холбоог дэмжиж, бүс нутгийг дэлхийн эдийн засгийн хамгийн идэвхтэй бүс, өсөлтийн гол хөдөлгүүр болоход түлхэц болсон юм.

Цаашид дэд бүтцийн харилцан холболт нь ““Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтын тэргүүлэх чиглэл хэвээр байх болно. “Бүс ба Зам”-ын чансаатай хөгжлийг тууштай ахиулан гүнзгийрүүлэх алсын хараа ба үйл ажиллагаа - “Бүс ба Зам”-ын ирэх арван жилийн хөгжлийн төлөв”-ийн дагуу Хятад улс хамтын бүтээн байгуулалтад оролцогч орнуудтай дэд бүтцийн харилцан холболтын түвшинг бүх талаар дээшлүүлж, хуурай газрын тээврийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимтэй урагшлуулах юм. Үүнд:

Нэгдүгээрт. Улс орнуудын бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн дээр дэд бүтцийн төлөвлөлт, техникийн стандартын уялдаа холбоог бэхжүүлж, тасалдсан замын хэсгүүдийг холбон, саадтай хэсгүүдийг нээж, тээврийн урсгалыг чөлөөтэй болгоно.

Хоёрдугаарт. Хилийн дэд бүтэц болон боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, контейнерын галт тэрэг хүлээн авах, илгээх болон ачаа шилжүүлэн ачих хүчин чадлыг нэмэгдүүлж, гаалийн нэвтрүүлэлтийн хялбаршуулалтын түвшинг дээшлүүлнэ.

Гуравдугаарт. Хамтын бүтээн байгуулалтад оролцогч орнуудын гол боомтуудын төмөр зам, нисэх буудлын хурдны авто замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, тээврийн төрөл хоорондын үр ашигтай уялдаа холбоог ханган, олон төрөлт тээврийн коридорыг бэхжүүлнэ.

Анхаарал татаж буй нэгэн үйл явдал бол энэ оны 04 дүгээр сард Хятадын (ӨМӨЗО) Чөлөөт худалдааны туршилтын бүс албан ёсоор нээгдэж, “Хятадын (ӨМӨЗО) Чөлөөт худалдааны туршилтын бүсийн ерөнхий төлөвлөгөө” нийтлэгдсэн явдал юм. Тус төлөвлөгөө нь ӨМӨЗО-ны чөлөөт худалдааны туршилтын бүсэд газарзүйн давуу талаа улам нэмэгдүүлж, Хятад-Европын ачааны галт тэрэг, агаарын шугамын сүлжээ, боомтын нэвтрүүлэлт зэрэг цогц үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэхийг дэмжсэн байна. Мөн Эрээнээс Улаанбаатар хүртэлх өргөн царигийн шууд галт тэргийг нэмэгдүүлэх, Эрээн хотын төмөр замын боомтын өргөн царигийн ачаа ачих үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг тусгаж, ӨМӨЗО-ны умард зүгт нээлттэй хөгжих тээврийн баталгаажуулах чадавхыг улам сайжруулж, коридорын эдийн засгийг хөгжүүлэхээр зорьж байна.

Үүнтэй холбоотойгоор ӨМӨЗО цаашид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг тасралтгүй бэхжүүлэн, хиймэл оюун ухаан, биометрийн таних технологи, IoT, хиймэл дагуулын навигаци зэрэг дэвшилтэт технологийн хэрэглээг өргөжүүлж, илүү дэвшилтэт тоног төхөөрөмжтэй, аюулгүй, өндөр үр ашигтай ажиллагаатай, үйлчилгээний баталгаажуулалт сайтай “ухаалаг боомт” байгуулахыг зорьж байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн бараа эргэлтийг түргэсгэж, гаалийн нэвтрүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэн, тээврийн зардлыг бууруулахад томоохон дэмжлэг үзүүлэх нь дамжиггүй.

“Зам нээлттэй бол хөгжлийн гарц нээгдэнэ”. Улсын болон орон нутгийн түвшинд Хятад, Монголын тээврийн дэд бүтцийн “хатуу холболт” болон “зөөлөн холболт” улам эрчимжиж байгаа нь хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг хэрэгжүүлэх “гол судас”-ыг улам нээж өгч байна.

 

(Тоймч: Ли Чао, Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн “Бүс ба Зам” судалгааны хүрээлэнгийн дэд эрдэм, судлаач)

Зохиогч:Ли Чао
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:SLG
Мэдээ үзсэн:318
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7