Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Эмчилгээний салбарын хамтын ажиллагаа иргэдэд үр өгөөжөө өгч байна

Эмчилгээний салбарын хамтын ажиллагаа иргэдэд үр өгөөжөө өгч байна

Эрүүл мэнд бол Хятад, Монгол хоёр орны ард түмний хамтын хүсэл эрмэлзэл бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал салбар юм. ӨМӨЗО нь сүүлийн жилүүдэд хил дамнасан эмчилгээний ажлыг нааштай сайжруулан, Монгол Улсын өвчтөнд  тусламж үзүүлэн саадгүй эмчилгээ авах таатай нөхцөл боломж бүрдүүлэн хангаж байгаа юм. ӨМӨЗО нь Монгол Улсын холбогдох байгууллагуудтай эмчилгээ, судалгаа, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, монгол анагаах ухаанаар төлөөлөл болгосон Хятадын уламжлалт анагаах ухааны үйлчилгээний олон улсын зах зээлийг тасралтгүй өргөжүүлэн, “Бүс ба Зам” санаачлагын хүрээн дэх эрүүл мэндийн салбарын олон талт хамтын ажиллагааг дэмжиж, улмаар Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын дагуух эрүүл мэндийн үйлчилгээний өвөрмөц брэндийг бүтээн, Хятадын уламжлалт анагаах ухааны /Монгол анагаах ухаан/соёлын уламжлал, хөгжлийг дэмжиж байна. Үүнд Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг нь монгол хэлээр үйлчлэх, үнэгүй үзлэгээр үйлчлэх зэрэг арга бодлого хэрэгжүүлэн өндөр чансаатай эмчилгээний үйлчилгээ үзүүлэхэд хичээн ажилласаар ирсэн юм.

   Хятадын эмчилгээний баг Монгол Улсын хөдөө орон нутаг, хороолол дүүрэг  зэрэг газруудаар хүрч, олон удаа эмчилгээний буянтай үйл ажиллагаа зохион байгуулж, тухайн нутгийн иргэдэд үнэгүй эмчилгээ буюу эрүүл мэндийн зөвлөгөө үзүүлж байгаагаар барахгүй эм бэлдмэл хандивлаж, Монгол Улсын орон нутгийн эмчилгээнйи төвөгтэй хомсдолд тулгамдсан асуудлыг шийдэхэд туслан ажиллаж байна. Үүнээс гадна, Монгол Улсын эмчилгээний салбарын ажилтнуудыг сургалтад хамруулан  монгол анагаах ухааны мэргэжил технологийг эзэмшсэнээр, тухайн нутгийн эмчилгээний хэр төвшнийг дээшлүүлэн улмаар эмчилгээний таатай нөхцөл боломж бүрдүүлж байгаа юм. Жишээлэхэд, Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг нь Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургууль, Монгол Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Монгол Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааны бат бөх харилцаа тогтоосон. “Эмнэлэг ба их сургуулийн хамтын ажиллагаа”, “Эмнэлэг ба эмнэлгийн хамтын ажиллагаа” загвараар дамжуулан 16 удаагийн богино хугацааны сургалт явуулж, 800 гаруй эмнэлгийн ажилтнуудыг сургалтад хамруулсан байна.

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг нь мөн Монгол Улсын судалгааны байгууллагуудтай шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж, Монгол анагаах ухааны академич мэргэжилтний станцад тулгуурлан  талууд агсаа өвчнийг эмчлэхэд зориулсан монгол эм тунгийн судалгаа, нурууны эвэрхийг эмчлэх монгол бариа заслын судалгаа зэрэг олон төслүүдийг хамтран хийж байгаа юм. 

Мөн эмнэлэг 2012 онд байгуулагдсанаасаа хойш Монгол Улсад 24 удаа үнэгүй үзлэгийн үйл ажиллагаа зохион байгуулжээ. Тус үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн баг Монгол Улсын 11 аймаг, бүс нутагт очиж, 50,000 гаруй өвчтөнд ашиг тусаа хүртээн, 2 сая гаруй юанийн үнэ бүхий монгол эмийн бэлдмэлийг хандивласан байна. Эдгээр үйл ажиллагаа нь Монгол Улсын ард түмэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, ард түмэн хоорондын харилцааг ихээхэн дэмжиж, Монгол Улсын засгийн газар, эрүүл мэндийн байгууллагууд, орон нутгийн иргэдээс өндөр үнэлгээ хүртэн, уламжлалт хятад анагаах ухаан /Монгол анагаах ухаан/-ны “Бүс ба Зам” санаачлагын хүрээн дэх соёлын гүүрийг тавьж байгаа юм.

Зохиогч:Хань Хуншя
Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:солонго
Мэдээ үзсэн:240
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7