Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Гадаад харилцаанаас харагдах шинэ боломж

Гадаад харилцаанаас харагдах шинэ боломж

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 05-р сарын 19, 20-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийв. Энэ нь хоёр орны төрийн тэргүүн энэ онд анх удаа уулзаж байгаа болно. Айлчлалын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай гүнзгий, найрсаг, үр бүтээлтэй хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа болон хамтын анхаарал хандуулж буй олон улсын, бүс нутгийн томоохон асуудлаар стратегийн харилцаа холбоо тогтоож, чухал нийтлэг ойлголтод хүрэв. Хоёр улсын төрийн тэргүүний энэхүү дээд хэмжээний уулзалт нь хоёр талын харилцаа, олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ стратегийн төлөвлөгөөг гаргаж ирсэн байна.

Энэ жил нь Хятад, Оросын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож байна. Энэ удаагийн уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн Хятад, Оросын хооронд сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээг сунгахаар санал нэгтэй тохиролцов. Хятад, Оросын харилцаа хүнд хэцүү үеийг даван туулж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, харилцааны байр суурийг байнга дээшлүүлж, шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрч, томоохон орнуудын харилцааны үлгэр жишээг бий болгожээ.

Төрийн тэргүүнүүдийн удирдлага бол Хятад, Оросын харилцааг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэх үндсэн баталгаа юм. Дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Путин нар 40 гаруй удаа уулзаж, гүн гүнзгий харилцан итгэлцэл, чин сэтгэлийн нөхөрлөлийг тогтоосон. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага, халамжийн дор Хятад, Орос хоёр улс эрх тэрш, харилцан хүндэтгэл, харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндсэн дээр шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг баримталж, Хятад, Оросын харилцаа илүү идэвхтэй, хурдан хөгжлийн шинэ шатанд орлоо. Ирээдүйд хоёр орны бүх салбар дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч Владимир Путины тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, түүхэн боломжийг бүрэн ашиглаж, харилцан итгэлцлийн суурийг улам бэхжүүлж, хамтын ажиллагааны чанарыг дээшлүүлж, хоёр орны найрамдлын замыг өргөжүүлэхийн тулд бүх хүчээ дайчлан, Хятад, Оросын харилцааны хөгжилд тасралтгүй шинэ бүлгүүдийг бичих болно.

Ажил хэрэгч хамтын ажиллагаа бол Хятад, Оросын харилцааны тогтвортой хөгжлийн дотоод хөдөлгөгч хүч юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар, хэдэн арван жилийн хөгжил, олон үйл ажиллагааны дараа Хятад, Оросын хамтын ажиллагаа цар хүрээгээ тэлж, сууриа бэхжүүлж, үр бүтээлтэй үр дүнд хүрч, хоёр талын харилцааны хөгжилд эрч хүч нэмж байна.

Улс орнуудын хоорондын сайн харилцааны түлхүүр нь ард түмний хоорондын дотно харилцаанд, ард түмний хоорондын дотно харилцааны түлхүүр нь харилцан ойлголцолд оршино. Уул ус, гол мөрнөөр холбогдсон сайн хөршүүд, бэрхшээлийн дунд жинхэнэ найзууд болох Хятад, Орос улсууд удаан хугацааны найрамдлын суурин дээр тулгуурлан, боловсрол, соёл, кино, аялал жуулчлал, спорт зэрэг салбарын ард түмний солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр ард түмний харилцан ойлголцол, дотно харилцааг тасралтгүй сайжруулж, Хятад, Оросын найрамдлыг ирээдүй хойч үеийнхний ард түмний зүрх сэтгэлд улам гүнзгий үндэслүүлнэ.

Дусал дуслаар хуримтлуулбал далай болно. Хятад, Оросын өнө удаан хугацааны нөхөрлөл, бүх талын хамтын ажиллагаа нь урт хугацааны бат бөх хуримтлалын үр дүн юм. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:251
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7