Хятад улс зах зээлийг улам нээлттэй байдлаар “Дэлхий нийттэй хамтдаа урагшилж, таатай нөхцөл боломжийг хамтдаа хүртэх” зорлит тавьж ажиллаж байгаа юм. Үүнд нэгэн жишээ болох дэлхий дахины анхаарлыг татсан Хятадын Олон Улсын Импортын экспо нь Хятадын зах зээлийн асар их нөөц баялгыг олж харах төдийгүй, нээлттэй, багтаамжтай хүртээмжтэй хариуцлагатай том гүрний дүр төрхийг дэлгэн харуулж байгаа юм.
Жишээлэхэд, Хятадын Олон Улсын Импортын VIII экспо нь өнгөрсөн оны 11-р сард Шанхай хотноо нижигэр зохиогдож, Шанхай хот нь дахинтаа дэлхийн анхаарлын төвд орж гайхшрууллаа. Тус экспоны үеэр 155 улс орон буюу олон улсын байгууллага нэгжийг хамарсан зочид төлөөлөгчид, хилийн чанадын 4108 аж ахуйн нэгж 430 мянган ам метр бүхий талбайд хуран цугларч үзэсгэлэн дэлгэж зохион байгуулагдсан байна. Иинхүү энэ удаагын экспо нь оролцогч аж ахуйн нэгж болон үзэсгэлэн зохион байгуулж буй эзэлсэн газар талбайгаар шинэ түүхийг үүдсэн бүртгэлтэй.
Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс өргөн хэрэглээний бараа, техник, тоног төхөөрөмжөөс авахуулаад Хятадын, Азий цаашид дэлхийн хэмжээд анх удаа үзмэрийн шинэ бүтээгдэхүүн дэлгэгдэж, дэлхийн аж ахуйн нэгжүүдийн Хятадын таатай нөхцөл боломжийг хамтдаа эдлэх чухал тавцан болсон байна. Өнгөрсөн 7 удаагийн экспогоор хилийн цанадын үзэсгэлэнд оролцогч нэгж нийт 23 мянга буюу 3000 гаруй шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээг дэлгэн үзүүлсэн. Мөн хэлэлцээр байгуулсан өртөг 500 тэрбум ам. доллараас давсан бүртгэлтэй. Түүнчлэн дэлхийн аж ахуйн нэгжүүд харилцан ойлголцож, харилцан хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн тэлж, шинэ инновацыг хайн, зах зээл, хөрөнгө оруулалт зэргийг цаашид илүү түлхэц болж эрчимжүүлсэн байна.
Хятадын 1.4 гаруй тэрбум хүн ам, дундаж орлоготой 400 сая гаруй иргэдийн асар том зах зээлийг тус экспогоор олж харах төдийгүй зах зээлийг улам сайжруулах, хуулиар төвхнүүлэх, олон улсын бизнесийн орчныг байнга сайжруулах, импортыг санаачилгатайгаар өргөжүүлэх, худалдааны хөгжлийг ажил хэрэгчээр түлхүү ахиулах болно.
- Хятадын хаалга хэзээд нээлттэй бөгөөд цар хүрээгээ тэлж улмаар өргөнөөр нээх болно гэсэн төв чанга амлалтаа Хятад улс бодитой үйл ажиллагаагаараа хэрэгжүүлж байгаа юм.
Тус экспо нь бараа, бүтээгдэхүүн таниулан түгээх төв төдийгүй, үзэл баримтлалаа харилцан ойлголцох платфорум болж байгаа юм. Мөн дэлхийн аж ахуйн нэгжүүд инновацын ололт амжилтыг хамтдаа хуваалцах, хөгжлийн үзэл баримтлал солилцох, хамтын ажиллагааны арга замыг эрэлхийлэх тавцан болно. Энэхүү нээлттэй арга хэмжээ нь арилжаа худалдааг хөгжүүлэх төдийгүй дэлхийн эдийн засаг худалдааны хэлхээ холбоог илүү сайжруулж, дэлхийн эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдалд Хятадын тогтвортой эрч хүчийг нэмж байгаа юм.





































































