Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын “хамтын ажиллагааны хүч”

Тавдугаар сард дэлхий даяар Хятад улсад айлчлах идэвх эрчимжиж, Тажикистан, АНУ, Орос, Пакистан, Серби зэрэг олон улс орны удирдагчид дараалан Хятадад төрийн айлчилал хийлээ.

 

Сүүлийн хагас жилийн хугацаанд Франц, БНСУ, Герман, Испани, Вьетнам зэрэг олон улсын төрийн тэргүүнүүд мөн ээлж дараалан Хятад улсад айлчилсан юм. Өрнөдийн томоохон орнууд, “Дэлхийн Өмнөд”-ийн орнууд, хөрш улсууд болон далай дамнасан түншүүдийг хамарсан энэхүү эрчимтэй дипломат харилцаа нь дэлхий дахины анхаарал татсан үйл явдал болж, Хятадын хүчирхэг “хамтын ажиллагааны хүч”-ийг тод харуулав.

Дэлхий дахин өөрчлөлт ихтэй байж, тогтворгүй тодорхойгүй хүчин зүйл нэмэгдэж буй өнөө үед дэлхийн олон улс орон Хятадыг зорин ирж буй нь найдвартай түнш хайсан бодит сонголт төдийгүй Хятадын хамтын ажиллагааны үнэ цэнийг өндрөөр үнэлж буйн хэрэг юм. Гадаадын хэвлэлүүд Хятад улсыг дипломат гүүр, хөгжлийн тогтолцооны санаачлагч, стратегийн тогтвортой байдлын тулах цэг хэмээн үнэлж байна.

Хятадын “хамтын ажиллагааны хүч” гэдэг нь чин сэтгэлийн хандлага болон бодит чадавхдаа тулгуурлан улс орнуудын хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг бодит үр дүнд хүргэх үндсэн чадвар юм. Энэ нь тогтвортой өсөлттэй хөгжлийн бат бөх суурин дээр үндэслэдэг. “15 -р таван жил”-ийн төлөвлөгөөний эхний жил болох энэ үед Хятад улс чансаатай хөгжлийг тууштай ахиулж, өндөр түвшний нээлттэй бодлогоо өргөжүүлэн, дэлхий дахинд шинэ боломжийн тодорхой дохиог илгээж байна. Хятад улс нээлттэй байдлын зорилгоо үргэлж баримталж, нээлттэй байх үүд хаалга улам бүр өргөн нээгдэнэ гэдгийг тодорхой илэрхийлсээр ирсэн. Холбогдох судалгаагаар Хятадад үйл ажиллагаа явуулж буй Америкийн хөрөнгө оруулалттай компаниудын талаас илүү хувь нь нэмүү өртөг буй болгосон гэж үзэж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн удирдлагууд Хятадад олноор айлчилж, томоохон төслүүд тасралтгүй хэрэгжиж байна. Ийнхүү Хятадад хөрөнгө оруулах нь сонголт төдий биш, харин дэлхийн бизнес эрхлэгчдийн зайлшгүй хийх алхам болж, Хятадын тогтвортой эдийн засаг дэлхийн хамтын ажиллагааны бат бөх суурь болж байна.

Хятадын хамтын ажиллагааны хүч нь Дорнын мэргэн ухаанаас эхтэй байдаг. Хятад улс харилцан хүндэтгэх, харилцан суралцаж, хамтдаа хөгжих үзэл баримтлалыг баримтлан, соёл иргэншлүүдийн яриа хэлэлцээгээр дамжуулан хамтын ажиллагааны саад тотгорыг даван туулж байдаг. Хятад улс том гүрнүүдийн эв найртай зэрэгцэн орших замыг үргэлж эрэлхийлж, улс орнуудын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааны гүүр байгуулж, тогтворгүй дэлхийд илүү их тодорхой байдлыг авчирч байна.

Хятадын хамтын ажиллагааны хүч нь олон талт үзлийг тууштай хамгаалдаг их гүрний хариуцлагад тод илэрдэг. Дангаар ноёрхох үзэл, хүчирхэг гүрний дээрэнгүй бодлогын сорилттой нүүр тулсан өнөө үед Хятад улс НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо болон олон улсын эрх зүйн хэм хэмжээг тууштай хамгаалж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж байна.

Өнөөдөр “Дорно дахинд анхаарлаа хандуулах” хандлага дэлхий нийтийн нийтлэг ойлголт болжээ. Хятадын бий болгож буй хамтын ажиллагааны нэмүү өртөг нь дэлхий дахинд ховордсон олон нийтийн бүтээгдэхүүн болоод байна. Хятадтай хамтран ажиллана гэдэг нь боломж, тогтвортой байдалтай хамт алхаж байна гэсэн үг юм. Цаашид Хятад улс нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл баримтлалаа үргэлжлүүлэн баримталж, өөрийн тогтвортой байдлаар дэлхий дахинд илүү их эерэг эрч хүч түгээсээр байх болно.

 

Зохиогч:Б.ХУРЦ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:SLG
Мэдээ үзсэн:221
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7