Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ван И дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлэв

Ван И дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүллээ.

2026 оны “Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” тохиохын өмнө ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны сайд Ван И тус олон улсын өдөрт зориулсан дэлхийн сэдэвт арга хэмжээнд дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлжээ. Ван И:

- Гурван жилийн өмнө Ши Жиньпин дарга Дэлхийн соёл иргэншлийн санаачлагыг дэвшүүлж, олон ургалч соёл иргэншил эв найрамдалтай зэрэгцэн орших чиг хандлагыг тодорхойлсон. “Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр”-ийг бий болгосон нь энэхүү санаачлагыг хэрэгжүүлэх чухал арга хэмжээ мөн гэж хэллээ.

Тэрээр хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах хүмүүнлэгийн суурийг улам бэхжүүлэх шаардлагатайг онцлоод, соёл иргэншлийн яриа хэлэлцээг дэмжих тал дээр дөрвөн санал дэвшүүлсэн байна.

Нэгдүгээрт. Харилцан хүндэтгэлийг баримталж, өөр өөр соёл иргэншлийн эв найрамдалтай зэрэгцэн оршихуйг дэмжих. Тэгш эрх, харилцан суралцах, яриа хэлэлцээ, хүртээмжтэй байдлыг эрхэмлэсэн соёл иргэншлийн үзэл баримтлалыг баримталж, “Соёл иргэншлийн давуу байдлын онол”, “Соёл иргэншлийн мөргөлдөөний онол”-оос даван гарч, өөр өөрийн өнгө төрхөө хадгалсан атлаа харилцан хөгжлөө дэмжсэн дэлхийн соёл иргэншлийн "том гэр орон"-ыг хамтдаа байгуулах хэрэгтэй.

Хоёрдугаарт. Хүнээр төв болгож, соёл иргэншил хоорондын солилцооны суурийг бэхжүүлэх. Улс орнуудын ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн, соёл иргэншил хоорондын солилцоо, харилцан суралцах үр өгөөжийг ард иргэдэд илүү шууд хүргэх шаардлагатай. Хятад улс бусад оронтой соёл иргэншлийн яриа хэлэлцээг бэхжүүлж, цаг үеийн нийтлэг сорилтуудыг хамтдаа даван туулж, дэлхийн орчин үеийн хөгжлийн замыг хамтран өргөжүүлэхэд бэлэн байна.

Гуравдугаарт. Уламжлал болон шинэчлэлийг хослуулж, соёл иргэншлийн дэвшлийн эрч хүчийг нэмэгдүүлэх. Хятад улс улс орнуудын уламжлалт соёлын өвийг бүтээлчээр шинэчлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд технологийн хөгжлийн үр өгөөжийг бүрэн ашиглан соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах болон өвлүүлэн хөгжүүлэх үйл явцыг дэмжих ёстой.

Дөрөвдүгээрт. Харилцан солилцоо, суралцах ажиллагааг тууштай сайжруулж, соёл иргэншлийн яриа хэлэлцээний механизмыг боловсронгуй болгох. Хятадын тал НҮБ-ын Соёл иргэншлийн, эвсэл зэрэг индрийг үр ашигтай ашиглаж, соёл иргэншлийн яриа хэлэлцээнд илүү чухал үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ зэрэг болно.

2024 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар Хятад улс болон бусад 83 орны хамтран санаачилсан тогтоолыг санал нэгтэй баталж, жил бүрийн зургаадугаар сарын 10-ны өдрийг “Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:78
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7