Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн удирдах ажилтнуудын дижитал чадавхыг хөгжүүлэх сургалт Хөххотод боллоо

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн удирдах ажилтнуудын дижитал чадавхыг хөгжүүлэх сургалт Хөххотод боллоо

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн удирдах ажилтнуудын дижитал чадавхыг хөгжүүлэх сургалт 06-сарын 08-нд БНХАУ-ын Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд нээлтийн ёслол хийлээ. Долоон хоног үргэлжлэх энэхүү сургалтыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, Дунд Үйлдвэрийг Дэмжих Газраас зохион байгуулж, Монгол Улсын төрийн байгууллага, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих газрын мэргэжилтэн, компани, хоршооны төлөөлөл, их сургуулийн багш нар зэрэг нийт 30 хүн оролцож байна.

Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Олон Улсын Боловсролын Сурглуулиас хийж байгаа энэхүү сургалтад Хятадын гаалийн экспорт, импортын татварын бодлого, хил дамнасан цахим худалдаа, олон улсын логистикийн шинэ технологи, шинэ загвар, шинэ орчныг ойлгуулахын төдийгүй бараан мэдээллийг олон хэл дээр тавих хэрэглээний аргыг эзэмшүүлнэ. Түүнчлэн Өвөр Монголын Үндэстний Арилжаа Олон Улсын Худалдааны Төв, Хятадын Шалгалт Баталгаажуулалтын группын Өвөр Монгол дахь ХХК,Илий Эрүүл Мэндийн Хөндийн Үзэсгэлэн, Улаанцав хотын Дөрвөд хошуу, Шилийнгол аймгийн Сөнид баруун хошуу зэргээр хүрч олон улсын цахим худалдааны онлайн болон оффлайн худалдааны системтэй танилцан, ухаалаг бэлчээрийн иж бүрэн хэрэглээ, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн дижитал, мал аж ахуйн үйлдвэрлэлийн дижиталыг гүнзгий ойлгуулна.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, Дунд Үйлдвэрийг Дэмжих газрын дарга Я.Эрдэнэсайхан:

 - Хоёр улсын хооронд хийж байгаа худалдааг яаж цахимжуулах, түргэн шуурхай, зардал багтай болгох, хамтын ажиллагааг яаж өргөжүүлэх, мөн Өвөр Монгол яаж хоршоогоо дэмжиж байгаа, малчдын амьжиргааг хэрхэн хоршоогоор дамжин сайжруулж буй, цаашид компанийг дэмжиж олон улсын захад гаргаж байгааг сурч судална. Компаниуд хамтын ажиллагаа өргөжүүлэх, гэрээ байгуулж хамтран ажиллах, Монголын бараа бүтээгдэхүүнийг Хятадын захад гаргах чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлзнэ. Бас төрийн байгууллагын хооронд туршлага солилцоно. Анхны сургалтыг хэрхэн урт хугацааны хамтын ажиллагаа болгохыг санаж буй. Их үр ашигтай ажиллагааны том эхлэл боллоо гэж үзэж байна гэж хэлэв.

Монгол Улсын онлайн худалдаа эрхлэгчдийг дэмжих, хүн бүрд онлайн худалдаа эрхлэх боломжийг буй болгох зорилгоор ZOCHIL PLAMFORM-г 7 дахь жил хөгжүүлж байгаа ZOCHIL технологийн Г.Ганболд:

- Бид Монгол Улсын жижиг, дунд бизнесийн бараа бүтээгдэхүүнийг цахим худалдааны чиглэлээр экспортлоход дэмжлэг үзүүлж байна. Цаашид Өвөр Монголын Даяар Технологийн ХХК, Замцагаан компани зэрэгтэй жижиг, дунд бизнесийн суурь бүртгэлтэйг илүү чухалчлан ажиллахыг хүсэж буй гэж хэллээ.

Г.Ганболдын яриан дахь Өвөр Монголын Даяар Технологийн ХХК нь хиймэл оюун, аж ахуйн хамааралтын талд хичээн зүтгэгд зогсохуй сүүлийн жилүүдэд хил дамнасан цахим худалдаа, ухаалаг мал аж ахуйн талд хүчилж байна. Энэхүү сургалтад техникийн дэмжлэг үзүүрлэж байгаа юм.

Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Олон Улсын Боловсролын Сургуулийн захирал Шуаньши:

- Хятад, Монгол хоёр улсын хоорондох арилжаа худалдаа, соёл, нийгмийн хөгжлийг сайжруулахад жижиг, дунд аж ахуйн нэгжийн хоорондох харилцааг хөгжүүлэх нь анх алхмын явдал гэж үзэж буй. “Бүс ба Зам”-ын санаачлагын дагуу бид энэхүү сургалтыг явагдуулж байна. Энэ онд хоёр бүлэг хувааж явагдуулна. Бүлэг бүрд 30 хүнд боловсрол хийнэ. Залгаад жил бүр энэхүү ажиллагааг үргэлжлүүлэх бодолтой, үүгээр дамжин хоёр улсын хоорондох арилжаа худалдааны холбоог нягтруулж, хөгжлийг улам нэг дээд хэмжээнд хүргэнэ гэж хэлэв.

Нээлтийн ёслолд Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, Дунд Үйлдвэрийг Дэмжих Газартай санамжийн бичигт гарын үсэг зурсан байна. Энэ оны хоёр дахь удаагийн сургалт 10-р сард явагдах болно.

Зохиогч:Б.САРУУЛ
Найруулагч:Б.САРУУЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:90
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7