Хубэй мужийн И Чан хотод 06-р сарын 08-нд Гурван хавцлын усан тээврийн шинэ суваг төслийн нээлтийн ёслол боллоо. Хятадын “Арван тавдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаан дахь анхны үндэсний хэмжээний чухал төсөл болох Хөх мөрний гурван хавцлын усан тээврийн шинэ суваг албан ёсоор баригдаж эхэллээ. Энэхүү төсөл нь усан ашиглалт, усан тээвэр, экологийн хүчин чадавхыг нэгтгэсэн томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалт бөгөөд Хөх мөрний усан замын тээврийн чадамжийг нэмэгдүүлж, эдийн засгийн бүсийн хөгжлийг дэмжих юм.
Гурван хавцлын усан тээврийн шинэ сувгийг байгуулах нь Хөх мөрний эдийн засгийн бүсийн өндөр чанартай хөгжлийг дэмжих тухай Ши Жиньпин даргын чухал үзэл баримтлалыг хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээ юм.
Одоогийн Гурван хавцлын зангилааны хоёр шугамтай таван шатлалт хаалга нь 20 гаруй жил ажиллаж, дэлхийн хамгийн их ачаалалтай дотоод усан замын нэг болсон байна. Гурван хавцлын төсөл нь Хөх мөрний усан замын нөхцөлийг сайжруулж, мөрөн дагуух эдийн засгийн идэвхжил болон аж үйлдвэрийн төвлөрлийг нэмэгдүүлж, усан тээврийн эрэлт хэрэгцээ тогтмол өссөөр ирсэн юм.
2025 онд Гурван хавцлаар дамжин өнгөрсөн ачааны хэмжээ 173 сая тоннд хүрч, анхны төлөвлөсөн хүчин чадлаас хол давсан тул шинэ усан тээврийн суваг байгуулах нь зайлшгүй шаардлагатай ажил болжээ.
77 тэрбум 208 сая юанийн хөрөнгө оруулалттай энэ төсөл нь хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд барилгын нийт хугацаа нь 95 сар юм.





































































