Хятадын Худалдааны яамнаас өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятад–Евразийн 9 дэх экспо зургаадугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд Шиньжяны Үрэмч хотод зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн экспогийн сэдэв нь “Торгоны замын шинэ боломж, Евразийн шинэ эрч хүч” байх болно гэж танилцууллаа.
Хятад–Евразийн 9 дэх экспо нь Шиньжянд түшиглэн, Хятадын үндэсний хэмжээнд үйлчилж, Евразийг хамрах зорилготой бөгөөд өндөр түвшний нээлттэй байдал, чансаатай инновац болон гүнзгий хамтын ажиллагаанд төвлөрөх юм.
Одоогийн байдлаар 27 улс орон, бүс нутаг болон олон улсын байгууллага, мөн 2000 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцохоо баталгаажуулаад байна.





































































