Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа, Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны Намын багийн нарийн бичгийн дарга Лю Жэнрүн нараас "Хятад, Монголын Хэвлэл мэдээллийн ирэх арван жилийн хамтын ажиллагааны тунхаг” бичгийг уншиж танилцуулав
Хятад, Монголын Хэвлэл мэдээллийн XI форум 10 дугаар сарын 22-ны өдөр Бээжин, Улаанбаатар, Хөххот зэрэг гурван талбараас цахимаар холбогдох хэлбэрээр зохион байгуулагдсан бол арга хэмжээний үеэр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа, Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны Намын багийн нарийн бичгийн дарга Лю Жэнрүн нараас "Хятад, Монголын Хэвлэл мэдээллийн ирэх арван жилийн хамтын ажиллагааны тунхаг” бичгийг уншиж танилцуулав.

"Тунхаг" бичиг нь хамтын ажиллагааны зорилгыг хэрэгжүүлж, Хятад, Монголын найрамдалт харилцааг эрхэмлэх, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, хэвлэл мэдээллийн салбарын найрсаг харилцааг бэхжүүлэх, ажил мэргэжлийн цар хүрээг тэлж, хамтын ажиллагааны шинэ орон зайг нээх, харилцан суралцаж туршлагаа хуваалцан, цахим хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих, харилцаа холбоогоо нэмэгдүүлж, зөвшилцөл, яриа хэлцлийн механизмыг боловсронгуй болгох зэрэг таван агуулгаар хийгдсэн байна.

МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Э.Болортулга, ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян нар форумын хаалтыг зарлаж, “Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XI форум утга төгөлдөр өндөрлөлөө.
