2020 оны 11 сарын 10
“Ядуурлаас ангижруулахуй – Хятад Улс” арга хэмжээний оршил хүүрнэл
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чухал агуулга төдийгүй, хоёр орны найрамдалт харилцаанд чухал хувь нэмрээ оруулсаар ирлээ.

    Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга мөн сүүлийн жилүүдэд байнга зохион байгуулагдах болсон. 2020 оны эхээр дэлхийг нөмрөн дэгдсэн цар тахлын улмаас улс орнууд иргэдийн хил дамнан зорчих асуудлыг түр хориглосон хэдий ч энэ нь хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг хязгаарлаагүй. Хоёр орны сэтгүүлчид цар тахлын нөхцөл байдалд шинэлэг арга хэлбэрээр хамтран ажиллаж, Хятад, Монголын найрамдлын үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.

 “Ядуурлаас ангижруулахуй – Хятад Улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээ бол үүний нэгэн тод жишээ. Тус үйл ажиллагааг цахимаар холбогдох шинэлэг хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд “Ядуурлыг бууруулах, ядуурлаас ангижруулах” сэдвийн эргэн тойронд сурвалжилгын үйл ажиллагаагаа өрнүүлэн, Монголын сэтгүүлчдэд Хятад улсын ядуурлыг бууруулах ажлын ололт амжилт, үр дүнтэй бодлого, хуримтлуулсан туршлагын талаар дэлгэрэнгүй танилцуулахыг зорьсон юм.

Арга хэмжээний нээлтийн ёслол 09-р сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан бол хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа нь 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилж, арга хэмжээний хүрээнд Хөххотын Үчуань шянь, Улаанцав хотын Дөрвөд хошуу, Шилийнгол аймгийн Сөнид Баруун хошуу зэрэг нутгаар сурвалжлан аялсан байна.

ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян нээлтийн арга хэмжээг хөтлөн явуулсан юм. Мөн Монгол Улсын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч Б.Мөнхдөл, Дэд Ерөнхийлөгч Н.Амартүвшин, Монгол Улсын холбогдох сонин, радио, телевиз, вэбсайтууд болон Хятадын талын холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, ӨМӨЗО-ы Ядуурлыг бууруулах албаны холбогдох хүмүүс оролцлоо.

ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян:

- Энэ оны эхнээс дэлхийг нөмрөн дэгдсэн цар тахал дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхий дахинд тулгараад байгаа олон нийтийн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамгийн хүнд ноцтой хямрал болсон. Найрсаг хөршийн хувьд бид Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдалд маш их анхаарал тавьж байна. Хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон ургальч, үнэн бодитой, найрсаг зарчмын дагуу цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах явц дахь Хятад, Монголын хамтын ажиллагааг мэдээлэн, бодитой үйл ажиллагаа, ард иргэдийн хоорондох сэтгэл хөдөлгөм түүхүүдийг хүүрнэж, Хятад, Монгол хоёр улс харилцан бие биедээ тусалж, бэрхшээлийг хамтдаа даван туулах хүчтэй уур амьсгалыг бүрдүүлэн, Хятад, Монголын найрсаг харилцааг хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд эерэг хувь нэмэр оруулсан. Энд би Монголын хэвлэл мэдээллийн салбарын нөхөддөө дахин хүндэтгэл илэрхийлье гэж хэллээ.

ӨМӨЗО-ы Ядуурлыг бууруулах албаны дэд дарга Фэн Айшя Хятад Улс, Өвөр Монголын ядуурлыг бууруулах тухай мэдээлэл, арга туршлагын талаар танилцуулсан юм. Тэрээр:

- Ядуурлыг бууруулах нь хүн төрөлхтөнд нүүрлэж буй хамтын сэдэв юм. Хятад улс 20-р зууны 80-аад оноос эхлэн анхлан зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, өргөн цар хүрээтэй хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах бүтээн байгуулалт хийж, Хятадын Коммунист Нам ард түмнээ удирдан ядуурлын эсрэг тэмцэж, үр дүнтэй ажилласан. 20 гаруй жилийн хугацаанд Хятад улсын ядуурлыг бууруулах бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдан, үсрэнгүй хөгжилд хүрч, бүс нутгийн хэмжээнд ядуурлыг бууруулж байсан нь зорилтот ядуурлыг бууруулах чиглэлд шилжсэн юм гэж илэрхийллээ.

Фэн Айшя даргын Өвөр Монголын ядуурлыг бууруулах ажлын тухай тайланг доор товчлон хүргэе.

ХКН-ын 18-р их хурлаас хойш Намын төв хороо ард түмнээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлан, 2020 онд өнөөгийн нөхцөл байдалд хөдөө тосгоны ядуу иргэдийг ядуурлаас бүрэн ангижруулж, ядуу тосгоныг бүгдийг ядуу нэрнээс нь салган, бүс нутгийн ядуу буурай асуудлыг бүгдийг шийдэх зорилт тавьсан юм. Өнөөгийн байдлаас үзвэл ядуурлаас ангижруулах ажлын ахиц урьдчилан төлөвлөсний дагуу явагдаж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Ядуу иргэдийн тоо 2012 оны эцэст 98.99 сая байсан нь 2019 оны эцэс гэхэд 5.51 сая болтол буурч, ядуурлын түвшин 10.2 хувь байсан нь 0.6 хувь хүртэл буурав. Долоон жил дараалан жил тутамд 10 саяас дээш иргэнээ ядуурлаас ангижруулж чадлаа.

Нэг. Ядуурлаас ангижруулах ажлын зорилгоо үндсэндээ биелүүлэв. 2012 оны 11-р сард ХКН-ын 18-р их хурал хуралдсанаас хойш олон жилийн уйгагүй хүчин чармайлтаар 2013 онд ядуу иргэдийн тоо 1.57 сая байсан нь 2019 онд 16 мянга болж буурсан байна. Ядуурлын түвшинг 11.7 хувиас 0.11 хувь болгон бууруулж, бүх ядуу хошуу шянь, гацаа тосгон ядуу нэрнээсээ салж, бүс нутгийн хэмжээнд ядуурлын асуудлыг шийдэж чадсан юм.

Хоёр. "Идэж уух, өмсөж зүүхэд санаа зовохгүй, нэгдсэн боловсрол, үндсэн эмчилгээ, орон сууцны аюулгүй байдлыг баталгаажуулах" зорилтоо биелүүлэв. Ядуу бүсийн нэгдсэн боловсролын суурь буурай сургуулиудыг засаж сэлбэх ажлыг дуусгаж, ядуу иргэдийг үндсэн эмчилгээний даатгал, эрүүл мэндийн даатгал, эмчилгээний тусламж үзүүлэхэд хамруулсан. Шилжүүлэн нүүлгэх, ядуу иргэдийн нурах аюултай гэр байшинг сэлбэн засах, ундны усны аюулгүй байдлын төслүүдийн үүргээ бүгдийг биелүүлэв. Нөхцөл боломжтой тосгонуудад хатуу хучилттай зам дэвсэж, ядуу баг тосгоныг бүгдийг эрчим хүчээр ханган, ядуу баг тосгоны 99 хувьд интернэт сүлжээ нэвтрүүллээ.

Гурав. Ядуу иргэдийн орлого ихээр нэмэгдэв. Хөдөлмөрлөх чадвартай, ажил эрхлэх хүсэлтэй ядуу хүмүүст үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн аргаар ядуурлыг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж, 31 хошуу, шяний ядуу тариачин малчдын хүн тутамд ногдох орлого 2013 онд 6545 юань байсныг 2019 онд 12272 юань болгон нэмэгдүүлсэн. Жилд дунджаар 11 хувиар нэмэгдэж, ӨМӨЗО-ы ядуу иргэнээр бүртгүүлсэн хүмүүсийн хүн амын дундаж орлого нь 2015 онд 3019 юань байсныг 2019 онд 10473 болгон нэмэгдүүлж, жилд дунджаар 36.6 хувиар нэмэгдсэн.

Дөрөв. Ядуу бүсийн өөрийгөө хөгжүүлэх чадавх аажмаар сайжрав. Үйлдвэрлэл, аялал жуулчлал, цахим худалдаа, нарны зай зэргээр ядуурлаас ангижруулах ажил хурдтай хөгжиж, онцлог үйлдвэрлэл тасралтгүй өргөжин хөгжсөн. Экологийг хамгаалах, шилжүүлэн нүүлгэх, тариалахаа больж ой бэлчээрээ сэргээх зэрэг арга хэмжээ авч ядуурлаас ангижруулснаар экологийн байгаль орчин илэрхий сайжирсан. Ус, цахилгаан, зам, холбоо зэрэг дэд бүтэц болон боловсрол, эмчилгээ, соёл зэрэг үндсэн үйлчилгээ илүү сайжирч, ядуу иргэдийг ажлын байраар хангах зам суваг илэрхий нэмэгдэж, ядуу бүсийн эдийн засгийн эрч хүч болон хөгжлийн эрч хүч илэрхий сайжирсан.

Тав. Анхан шатны намын байгууллага, боловсон хүчний бүтээн байгуулалт эрчимтэй хөгжив. Намын бүтээн байгуулалтаар дамжин ядуурлыг бууруулах ажлыг урагшлуулан, ядуу бүсийн намын байгууллага хүчээ нэгтгэн эрчимтэй ажиллаж, хүнд ажлуудыг үүрч дааж ажилладаг боловсон хүчнийг бэлдэн, ядуурлыг бууруулах чадавхыг нэмэгдүүлж, хөдөө орон нутгийн намын засаглалын суурийг бэхжүүлэв. ӨЗО-ы хэмжээнд нийт 57 ажлын хэсэг, 284 албан тушаалтныг хошуу шяньд томилон, 8689 ажлын хэсгийг тосгонд томилон, тосгонд 32180 боловсон хүчин ажиллаж, ядуурлыг бууруулах тэргүүн эгнээнд гавшгайлан ажилласан. Эдгээр боловсон хүчин үйл хэрэг дундаа өөрийгөө бэлдэж, ялангуяа зарим залуу боловсон хүчин үндсэн шат, олон нийтийн ажил зэргийг сайтар ойлгож, олон нийтийн дуу хоолойг сонсож, хэв суртал нь эрс өөрчлөгдөн, ур чадвар нь ч илэрхий сайжирсан.

ӨМӨЗО-ы үлдсэн 16 мянган ядуу иргэнийг хүн болгонд чиглэсэн зорилтот бодлогоор дэмжин тогтсон хугацаанд ядуурлаас ангижруулах болно. Ядуурлаас ангижруулсан ч хариуцлагыг хэвээр байлгах, бодлогыг хэвээр байлгах, ядуусыг тэтгэхээ хэвээр байлгах, хяналтаа хэвээр байлгах гэсэн шаардлагыг хэрэгжүүлэн, ядуу байдалд эргэн орж мэдэх, алслагдмал бүсийн дахин ядуурах байдалд тавих хяналтаа чангатгаж, ядуурлаас бүрэн ангижруулах ажлыг биелүүлэхэд бат бэх үндэс суурь тавих болно.

Ядуурлаас ангижруулах ажилд амжилт гаргахад таван арга туршлага бий.

 Нэг. Өөрийнхөө замаар тууштай замнаж, улс орны байдалд үндэслэн шинжлэх ухаанч ядуурлаас ангижруулах стратеги боловсруулан, улс орны хүчийг дайчлан хүчээ нэгтгэх.

Хоёр. Хөгжилд анхаарал төвлөрүүлэн, нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэсгэх, нийгэм, эдийн засаг, байгаль орчин зэрэг салбарын ажлын тэнцвэрийг батлан, хөгжил хэмээх "түлхүүр"-ээр ядуурлаас ангижруулах хаалгыг нээх.

Гурав. Ард түмнээр төв болгон, ард түмний төлөө, ард түмэндээ түшиглэн, ядуурлаас ангижруулах хүсэл зоригийг хурцалж, нөөц боломжийг дайчлан, ядуурлаас ангижруулах үр дүнг хүртэх.

Дөрөв. Ажил хэрэгч оновчтой, бодлого арга барилыг чухалчилж, зорилтот бодлого хэрэгжүүлэн, үр ашигтай төвлөрсөн хүчин зүтгэлээр илүү их үр дүнд хүрэх.

Тав. Нээлттэй хуваалцах зарчмыг баримтлан, эдийн засгийн даяаршлын үйл явцад идэвхтэй оролцож, боломжоо хуваалцан, сорилтыг даван туулж, хамтдаа хөгжил цэцэглэлтэд хүрэх зэрэг болно.

   Ерөнхийдөө бид ядуурлаас ангижруулах эрхэм зорилгоо биелүүлэх бүрэн боломж, бүрэн итгэлтэй байна. Цаашид бид Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр бодлогыг тууштай хэрэгжүүлэн, ядуурлаас ангижруулахад бүх талын ялалт байгуулах ажлын гол жолоог бид өөрөө гартаа атгаж, ядуурлаас ангижруулах ажлын байдлыг хадгалан, хариуцлагын дүрмийг хэрэгжүүлж, илүү үр дүнтэй арга хэмжээ авч, халдварын улмаас дахин ядуурахаас сэргийлэн, ядуурлаас ангижруулах ажлыг үр дүнтэй, өндөр чанартай биелүүлэх хэрэгтэй. Үүнд:

Нэг. Дээд түвшний бодлогыг эрчимжүүлэн, ядуурлаас ангижруулах бодлого тогтвортой байхыг батлах 

Хоёр. Урьдчилан сэрэмжлүүлэх хяналт болон ядуу иргэдэд туслах механизмыг төгөлдөржүүлэн, дахин шинээр ядуурал үүсэхээс сэргийлэх

Гурав. Ядуу иргэдэд туслах хөрөнгө мөнгөний хяналтыг дүрэмжүүлэн, үр ашигтай байхыг батлах

Дөрөв. Шилжүүлэн нүүлгэсний дараа ядуурлын байдалд анхаарал хандуулж, нүүсэн иргэдийг баталгаатай, тогтвортой чинээлэгжүүлэх

Тав. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажлыг чангатган, ядуурлаас ангижруулах ажлын үр дүнг бататгах

Зургаа. Хөдөө орон нутгийг хөгжүүлэх бодлогыг ядуурлаас ангижруулах бодлогоор дэмжихийг судалж, бодлогыг үр ашигтай холбох зэрэг болно. Эдгээр арга зам, туршлагаар сэтгүүлчдэд ухаан сэдэл өгөхийг хүсэж, та бүхэнтэйгээ хуваалцаж байна.