Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүс байгуулагдсанаас хойш долоон сарын хугацаанд үйл ажиллагаа нь эрчимтэй хөгжиж байна. Хөххот дэд бүс онцлогт салбарын чансаатай хөгжлийн инновац төвлөрсөн бүсийг байгуулах байр тогтоолтын тойронд салбарын гинжин холбоо зохицолдсон инновац хөгжлийг дэмжинэ.

Хөххот бүс нь ногоон тооцооллын цахилгаан төвийн цугларал болон чөлөөт худалдааны туршилтын бүсийн шинэчлэлийн бодлогыг хослуулсан бүс юм. Хөххот ногоон тооцооллын хүчин чадлыг сүлжээний хуваарь, дижитал арилжаа, хил дамнасан үйлчилгээ рүү шилжүүлэх ажлыг хурдасгаж, үндэсний тооцооллын эрчим хүчний сүлжээний байгуулалтад идэвхтэй нэгтгэж байна. Тооцооллын хүчин чадлын суурын хувьд нийт 165,000 P тооцооллын хүчин чадал оруулсан бөгөөд ухаалаг тооцоолол нь 97 хувиас дээш, ногоон эрчим хүчний хэрэглээ 86 хувиас дээш байж, тооцооллын хүчний хэмжээ болон ногоон тооцооллын индекс нь Хятадын хэмжээнд тэргүүн байрыг эзэлжээ.
Хил дамнасан үйлчилгээний салбарт гадаадын их сургуулиудад тооцооллын эрчим хүчний үйлчилгээ үзүүлэн, шинжлэх ухааны судалгааны дэвшилт хийх "өгөгдөл боловсруулах" туршилтыг зөвшөөрсөн байдаг.

Ногоон тооцоолох хүчний хэрэглээний хувьд Хятадын анхны бүрэн стек ногоон тооцооллын AI платформ болох Өвөр Монголын Token арилжааны пламформ-ийг бүтээхийн зэрэгцээ "Тооцооллын Хүчний Токен Зээл"-ийг гаргаж, санхүүгийн үйлчилгээг шинэчилсэн. Тооцоолол-эрчим хүчний хамтын ажиллагааны хувьд "тооцооллын хүч + цахилгаан + хөргөлтийн эх үүсвэр + нүүрстөрөгчийн бууруулалт"-ын дөрвөн хэмжээст хамтын технологийн системийг байгуулж байна.
2026 онд Хөххот "Дэлхийн Сүүн Үйлдвэрлэлийн Нийслэл"-ийн цол хүртсэн. Үүний зэрэгцээ Хөххот Үндэсний Тэжээлийн Технологийн Инновацын Төв, Үндэсний Түвшний Өвсний Салбарын Оюуны Өмчийн Үйл Ажиллагааны Төвийг байгуулж, Цэлгэр тал Экологийн Ухаалаг Ферм нь дэлхийн анхны "5G Туршилтын Ферм"-ээр хүлээн зөвшөөрөгдсөн. Технологийн шинэчлэлийн хувьд Үндэсний Сүүн Технологийн Инновацын Төвд тулгуурлан сүүний салбарт анхны үндэсний чанарын стандартын лабораторийг байгуулах зөвшөөрөл авчээ.

Эргэлт, арилжааны хүрээнд сүүн бүтээгдэхүүний техникийн худалдааны хэмжилтийн Хятадын хэмжээний цорын ганц судалгаа, үнэлгээний баазыг байгуулах ажлыг түргэсгэж, Өвөр Монголын Цинчэн сүүний худалдааны төвийн нийт гүйлгээний хэмжээ 10 тэрбум юанийг давж байна.
Био-анагаахын салбарт шинэ дэвшлийг дэмжиж, амьтны вакцины бүтээгдэхүүнүүдийг дэлхий дахинд гаргахыг сурталчлах зорилгоор Жиньюй Баолин болон Бивэй Антай компаниуд дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл 15.9 сая юань үнэтэй хөл ба амны өвчний вакциныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үесээс 197.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
