"Урт замын аян дайн"-ы ялалт болон Эдгар Сноугийн Шааньбэйд анх удаа айлчилсны 90 жилийн ойг тохиолдуулан "Аугаа гүүр баригчид — Яньань дахь Сноу ба олон улсын найзууд" сэдэвт тусгай үзэсгэлэн 11-р сарын 23-ны өдөр Бээжин хот дахь ХКН-ын түүхийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь түүхэн үйл явдлууд болон тухайн үеийн олон улсын хамтрагчдын үүргийг хөндсөн онцлог бүтээлүүдийг толилуулж байна.
Яньань бол Хятадын хувьсгалын ариун газар бөгөөд БНХАУ-ын өлгий юм. 90 жилийн өмнө Эдгар Сноу барууны бие даасан сэтгүүлчийн хувьд давхар давхар шалгалт, саадыг даван тухайн үеийн хаалттай бүс нутаг болох Шааньбэйд хүрэлцэн очжээ. Тэрээр ХКН-ын улс орон, ард түмнээ аврах эрхэм зорилго, үүрэг хариуцлага болон дайн тулаанд оролцож буй Ардын армийн баатарлаг үйл хэргийг сурвалжилсан байна. Түүнчлэн орон нутгийн ард иргэд, цэрэг армийнхан хэрхэн бие даан үйлдвэрлэл эрхэлж, амьдралаа цогцлоож буйг үнэн мөнөөр нь бичин тэмдэглэж, дэлхий нийтэд Хятадын хувьсгалыг танин мэдэх боломжийг олгосон юм.
Үзэсгэлэнд 150 гаруй түүхэн дурсгалт зүйл, баримт бичиг, 402 гэрэл зураг болон 7 баримтат киног дэлгэн толилууллаа.



