ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан намын дотоод дүрэм журмын ажлын талаар чухал заавар өгчээ.

Ши Жиньпин:
- Өнгөрсөн таван жилд ХКН-ын Төв хороо намыг дүрэм, журмын дагуу удирдах ажлыг бүхэлд нь хамарсан болон стратегийн түвшинд төлөвлөн дэмжиж, намын дотоод дүрэм, журмын тогтолцоог бүрдүүлэх ажлыг тууштай, үр дүнтэй хэрэгжүүлснийг тэмдэглэв. Шинэ аянд шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдамж болгон, шинэ эриний намын байгуулалтын үзэл санааг гүнзгий судлан хэрэгжүүлж, ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны V бүгд хурлын үзэл санааг сайтар тууштай хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. Намыг дүрэм, журмын дагуу удирдах зарчмыг намын удирдлага, зохион байгуулалтын үндсэн арга болгон баримталж, намын манлайлал болон намын байгуулалтыг бэхжүүлэх зорилттой нягт уялдуулан, дутагдалтай болон сул талыг нөхөж, намын дотоод дүрэм, журмын тогтолцоог чансаатай бүрдүүлэх ажлыг тууштай ахиулах хэрэгтэй гэв. Түүнчлэн дүрэм, журмуудыг цогц байдлаар уялдуулан нэгтгэх, тэдгээрийг судлах, сурталчлах, хэрэгжилтийг хангах, мөн намын дотоод дүрэм, журмыг улсын хууль тогтоомжтой уялдуулан зохицуулахад илүү анхаарах хэрэгтэй. Ингэснээр намыг бүх талаар хатуу чанд засах үйлсийг тууштай сайжруулж, намыг Хятадын онцлогтой социалист үйлсийн удирдан чиглүүлэх хүчирхэг гол цөм хэвээр байлгах илүү хүчтэй тогтолцооны баталгааг бүрдүүлнэ гэж хэлэв.
Намын дотоод дүрэм, журмын ажлын тухай улсын хэмжээний хурал энэ сарын 24–нөөс 25-нд Бээжин хотноо болж, Ши Жиньпиний өгсөн чухал зааврыг уламжиллаа.
