solongonews
Хятад-Монголын хил дамнасан эмнэлгийн үйлчилгээний "Эрүүл" платформ албан ёсоор нээлтээ хийлээ
2026-11-13 17:23

2026 оны 11-р cарын 13-ны өдөр Хятад, Монголын хил дамнасан "Эрүүл" (Eruul)  эмнэлгийн үйлчилгээний платформ албан ёсоор нээлтээ хийлээ.
"Өвөр Монголын Оюун Эрүүл Мэндийн Үйлчилгээ ХХК" (Inner Mongolia Aoyun Health Service Co., Ltd.) болон Өвөр Монголын Их Сургууль —тодруулбал, "Монгол хэлний ухаалаг мэдээлэл боловсруулах технологийн үндэсний болон орон нутгийн хамтарсан инженерийн судалгааны төв" (National and Local Joint Engineering Research Center for Mongolian Intelligent Information Processing Technology) болон "ӨМӨЗО-ны олон хэлт хиймэл оюун ухааны технологийн гол лаборатори" (Inner Mongolia Autonomous Region Key Laboratory of Multilingual Artificial Intelligence Technology)— хамтран хөгжүүлсэн тус платформ нь Монгол Улсаас ирж буй өвчтөнүүд болон хил дамнасан эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хүсэлтэй хүмүүст тохиромжтой түргэн, ил тод, мэргэжлийн, цогц бөгөөд бүрэн шийдэл бүхий эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой юм.
 
"Бүс  ба Зам" санаачилга (BRI) хэрэгжиж эхэлснээс хойш эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа нь түүний чухал бүрэлдэхүүн хэсэг байсаар ирсэн. “Бүс ба Зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалт болон Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт улам гүнзгийрч, бодит үр дүнд хүрэхийн хэрээр Хятад, Монгол хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин гүнзгийрч, Монгол Улсын иргэд Хятадад очиж эмчлүүлэх эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Хятад улсаас дэвшүүлж буй "Эрүүл мэндийн торгоны зам" болон "Эрүүл мэндийн салбар дахь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц" байгуулах санаачилга нь хил дамнасан эмнэлгийн үйлчилгээг хөгжүүлэх тодорхой чиглэлийг гаргаж өгсөн бөгөөд энэхүү платформ үүсэх үндэс суурь болсон.
 
Хятад-Монголын хил дамнасан "Эрүүл" эмнэлгийн үйлчилгээний платформ нь алсын зайнаас эмнэлгийн хөтөч хийх, эрүүл мэндийн боловсрол олгох, шууд орчуулга, тухайн цаг үеийн валютын ханш, төлбөр зардлын мэдээлэл лавлагаа, мэргэжлийн эмнэлгийн дагалдан  үйлчилгээ, эмнэлгийн цаг авах зэрэг үндсэн функцуудын цогц багцыг нэгтгэсэн бөгөөд сурталчилгааны сошиалд  хуваалцах механизмаар хангагдсан.


Эмнэлэгт үзүүлэхээс өмнөх үйлчилгээний хүрээнд мэргэжлийн хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнууд тогтмол цахимаар ажиллаж, зайнаас хөтөч  хийн өвчтөний биеийн байдал, өвчний шинж тэмдгүүдэд үндэслэн эмнэлгийн тусламж авах зөв чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлж, тохирох тасаг болон мэргэжлийн эмчтэй оновчтой холбож өгнө. Энэхүү платформ нь онлайнаар эмнэлгийн  цаг авах болон шууд орчуулгын функц нь дуут яриа болон зургаар авсан текстийг хамардаг бөгөөд хэлний саад бэрхшээлийг үр дүнтэй арилгаж, өвчтөн болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн хоорондын саадгүй харилцаа холбоог хангана.

Эмнэлэгт үзүүлэх үеийн үйлчилгээний хүрээнд тухайн цаг үеийн валютын ханш, эмнэлгийн зардал болон урьдчилан сэргийлэх үзлэгийн үнийн мэдээллийг лавлах боломж бүрдүүлдэг. Ингэснээр бүх төрлийн үйлчилгээний төлбөр, үнийн мэдээллийг ил тод, нээлттэй харуулж, өвчтөнд төлбөрийн хэмжээгээ урьдчилан мэдэх боломж бүрдүүлнэ. Мэргэжлийн эмнэлгийн дагалдан үйлчилгээ нь эмнэлэгт бүртгүүлэх, эмчид үзүүлэхэд туслах, шаардлагатай бичиг баримт, холбогдох үйлчилгээг зохицуулах зэрэг бүхий л үе шатанд дагалдан тусална. Ингэснээр эмнэлгийн үйлчилгээний үйл явц, журмыг сайн мэдэхгүй байсан ч санаа зоволтгүй эмнэлгийн тусламж авах боломжтой.

Эмнэлэгт үзүүлсний дараах үйлчилгээний хүрээнд платформ нь эрүүл мэндийн талаарх эрх бүхий байгууллагаас баталгаажсан мэдлэг, мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж, хэрэглэгчийнхээ болон гэр бүлийнх нь эрүүл мэндийг хамгаална. Мөн сошиалд сурталчлан түгээх, бусадтай хуваалцах механизмаар дамжуулан улам олон өвчтөнд хил дамнасан эмнэлгийн тусламж, үйлчилгээг хялбар, хүртээмжтэй авах боломж бүрдүүлнэ.Тус платформ нь дижитал технологийн тусламжтайгаар хил дамнасан эмнэлгийн тусламж, үйлчилгээний бүх үе шатыг уялдуулан холбож, эмнэлэгт үзүүлэхээс өмнөх, үзүүлэх үеийн болон үзүүлсний дараах үйлчилгээг бүрэн хамарсан цогц үйлчилгээний тогтолцоог бүрдүүлж байна.  

Энэхүү платформ нь хил дамнасан эмнэлгийн тусламж үйлчилгээнд байнга тулгардаг хэлний бэрхшээл, үйлчилгээний дараалал, журмыг сайн мэдэхгүй байх, зардлын тодорхойгүй байдал зэрэг бэрхшээлүүдийг шийдвэрлэх цогц шийдлийг санал болгодог. Ингэснээр Хятадад эмчилгээ хийлгэхийг хүссэн Монгол Улсын иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад тулгардаг саад бэрхшээл, гарах зардлыг бодитоор бууруулна. Тус платформ нь их, дээд сургуулиудын олон хэлт хиймэл оюун ухааны технологийн хуримтлуулсан туршлага, мэдлэгийг аж ахуйн нэгжүүдийн мэргэшсэн үйл ажиллагаа явуулах давуу талтай хослуулсан. Энэ нь үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээ, практик хэрэглээг уялдуулан хамтран инновац бүтээж, технологийн үр шимийг ард иргэдийн амьдралд хүргэж буй бодит жишээ юм. Мөн “Эрүүл мэндийн торгоны зам”-ыг өндөр чанартайгаар хамтран бүтээн байгуулах, Хятад улсын хойд зүгт нээлттэй байх стратегийн ерөнхий зорилтыг хэрэгжүүлэхэд хүчтэй дэмжлэг үзүүлж байна.
 
Цаашид тус платформ нь өөрийн онцлог шинж чанар, хэрэглэгчийн туршлагаас сайжруулалт хийн, өндөр чанартай эмнэлгийн байгууллага, мэргэжлийн нөөцийг нэгтгэж, үйлчилгээний цар хүрээгээ тэлэн, хил дамнасан эрүүл мэндийн үйлчилгээний мэргэжлийн ур чадвар, тав тухыг сайжруулсаар байх болно. Энэхүү платформыг нээснээр хөгжүүлэлт болон үйл ажиллагааны багууд Монгол Улстай эрүүл мэнд, анагаах ухааны салбарт солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг зорьж байна. Мөн “Eruul” платформыг үр ашигтай, найдвартай, халуун дулаан хил дамнасан эмнэлгийн тусламж, үйлчилгээний гүүр болгон хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж, Хятад, Монгол хоёр орны ард түмний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэх, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг цогцлоон байгуулах үйлсэд идэвхтэй хувь нэмэр оруулах болно.

Татаж авах заавар:

 
1. Android утас: Google Play руу нэвтэрч, “Eruul” гэж хайгаад татаж авна уу.

 
2 .iPhone (Apple): App Store руу орж, “Eruul” гэж хайгаад татаж авна уу.

 
3.Android утас хэрэглэгчид хөтөч (Browser)-оор QR код уншуулж, Eruul аппликейшнийг татаж авна уу.

 
Шууд татах холбоос:

https://www.eruulltd.com/static/apk/eruul.apk 

Албан ёсны вэбсайт:www.eruulltd.com


Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл