solongonews
Манжуурын төмөр замын боомтоор зорчигчдын тоо 10,000 давжээ
2026-11-13 17:04

Уурын хөлгийн урт шүгэл Хятад, Оросыг холбож, "Торгоны зам"-ын шинэ хуудсыг нээнээ.
 
Энэ оны 3-р сарын 8-ны өдөр Эрээн–Чита–Манжуур чиглэлийн 353/354 дугаартай олон улсын зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн сэргэснээс хойш Манжуурын төмөр замын боомтоор зорчих иргэдийн урсгал тасралтгүй өсөж байна.


Аравдугаар сарын байдлаар Манжуурын гаалийн газар хилээр орж, гарч буй нийт 11,507 зорчигч (тэмдэглэл: эх бичигт галт тэрэг гэснийг утгаар нь зорчигч болгон засав) бүхий олон улсын галт тэргэнд хяналт шалгалт хийжээ. Зорчигчдын тоо ийнхүү тогтмол нэмэгдэж байгаа нь тус гаалийн газраас боомтын бизнесийн орчныг сайжруулах, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх шинэчлэлийг эрчимжүүлсний бодит үр дүн юм.

 
Манжуурын гаалийн газар боомтын байршлын давуу талдаа тулгуурлан төмөр замын боомтын зорчигч бүртгэлийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Хятад, Оросын хилээр зорчигчдыг аюулгүй, саадгүй нэвтрүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Олон улсын галт тэрэгний зорчигчдын урсгалын хэлбэлзэл их байгаа болон дотоод, гадаадын зорчигчид ачаа тээшний хяналт, хил нэвтрэх журмын талаар мэдээлэл дутмаг байгааг харгалзан газар дээрх үйлчилгээний цэгүүд болон хоёр хэл дээрх мэдээллийн самбараар дамжуулан ачаа тээш, хорио цээрийн хяналтын холбогдох журмыг зорчигчдод дэлгэрэнгүй тайлбарлан өгдөг. Түүнчлэн хяналт шалгалтын хүн хүч, нөөцийг уян хатан хуваарилж, шалгалтын горимыг шинжлэх ухааны үндэслэлтэй оновчтой болгосноор зорчигчдыг түргэн шуурхай, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн, ухаалаг эрүүл мэндийн үзлэгийн суваг, цацраг идэвхт бодис илрүүлэх хаалга, баримт бичиг баталгаажуулах терминал зэрэг ухаалаг зорчигчдын үзлэгийн бүрэн хэмжээний тоног төхөөрөмжийг ашиглан "саадгүй үзлэг, ухаалаг дүн шинжилгээ, нарийн эрт сэрэмжлүүлэг" хийх боломжийг олгодог дижитал хяналтын системийг бий болгосон байна. Хилийн аюулгүй байдлыг чандлан хангах үүднээс энэхүү систем нь зорчигчдын оргил ачааллын үед үүсэх түгжрэлийн асуудлыг шийдэж, аюулгүй, хяналттай, ухаалаг, үр ашигтай, тохиромжтой, жигд ухаалаг гаалийн бүрдүүлэлтийн шинэ хэв маягийг бий болгож байна.
 
Тус газрын түргэн шуурхай, нямбай гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ гадаадын жуулчдаас өндөр үнэлгээ аваад байна. Хилээр амжилттай нэвтэрсэн Оросын олон аялагч гаалийн байгууллагын шуурхай, хялбар үйлчилгээнд талархал илэрхийлжээ. Тухайлбал, Хятадад анх удаа зорчиж буй Оросын хэд хэдэн зорчигч олон улсын галт тэрэг тав тухтай, хил гаалийн бүрдүүлэлт хурдан бөгөөд энгийн байсны зэрэгцээ ажилтнууд нь найрсаг, халамжтай үйлчилсэн нь тэдэнд таатай, дулаан сэтгэгдэл төрүүлсэн тухай онцолсон юм. 
 
Дараа нь Манжуурын гаалийн газар олон улсын зорчигч тээврийн галт тэрэгний хяналт, үйлчилгээний загварыг үргэлжлүүлэн оновчтой болгож, хяналтын үр ашиг, үйлчилгээний чанарыг уялдуулж, гаалийн бүрдүүлэлтийн арга хэмжээг оновчтой болгож, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэн, тав тухтай байдлын арга хэмжээг сайжруулж, хил дамнасан визгүй зорчих бодлогын давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, Хятад, Оросын хил дамнасан соёл, аялал жуулчлалын солилцоо, эдийн засаг, худалдааны солилцооны эрч хүчийг тасралтгүй идэвхжүүлж, нарийн хяналттай нээлттэй хөгжлийг хамгаалж, өндөр чанартай үйлчилгээтэй хоёр талын эргэлтийг хөнгөвчлөх болно.


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : Манжуурын нэгдсэн мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл