solongonews
Бээжин–Улаанбаатар–Эрхүү чиглэлийн галт тэрэг аялж эхэллээ
2026-11-25 10:46

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг өнөөдөр буюу 25-ны өдрөөс долоо хоног тутам тогтмол аялахаар болсон байна. Аяллын нийт 2666 километр замыг тус галт тэрэг 55 цаг явж туулна.
Энэхүү чиглэлд БНХАУ-ын Бээжин, Жинингийн өмнөд өртөө, Эрээн; Монгол Улсын Замын-Үүд, Сайншанд, Чойр, Улаанбаатар, Зуунхараа, Дархан, Сүхбаатар; ОХУ-ын Наушки, Улаан-Үүд, Эрхүү зэрэг өртөө, буудлууд багтана. Хил, гаалийн бүрдүүлэлтийг Эрээн (БНХАУ), Замын-Үүд, Сүхбаатар (Монгол Улс) болон Наушки (ОХУ) хилийн боомтуудад тус тус хийнэ.

   

Хуваарь: V3 дугаартай галт тэрэг Бээжингээс лхагва гараг бүрийн 07:27 цагт хөдөлж, пүрэв гарагийн 14:35 цагт Улаанбаатарт ирэх бөгөөд баасан гарагийн 14:55 цагт эцсийн зогсоол болох Эрхүү хотод хүрнэ. Харин V4 дугаартай галт тэрэг Эрхүүгээс бямба гараг бүрийн 06:58 цагт хөдөлж, ням гарагийн 06:38 цагт Улаанбаатарт ирээд, даваа гарагийн 14:35 цагт эцсийн зогсоол болох Бээжин хотод хүрнэ.
 
Тасалбарыг худалдаалж эхэлсэн бөгөөд зорчигчид Бээжин болон Өвөр Монголын Эрээн хот дахь олон улсын зорчигч тээврийн тасалбар борлуулах цэгүүдээс авах боломжтой.


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих