solongonews
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн XII их хурлын төлөөлөгчид Хөххотноо хүрэлцэн ирлээ
2026-11-25 17:31

ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн XII их хурлын төлөөлөгчид 11-р сарын 25-ны өдөр Хөххотноо хүрэлцэн ирж хуралд бүртгүүллээ. 
 
Т
өлөөлөгчид ажилтнуудын зааварчилгааны дагуу хувийн мэдээллээ тулган баталгаажуулж, хурлын материалыг хүлээн авч, бүртгүүлэв. Мөн хурлын материал болон хөтөлбөртэй танилцаж удахгүй эхлэх хуралд үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаж байна.

Төлөөлөгч Цүй Кэган:

 
- Өөртөө засах орны XII их хуралд оролцох боломж олдсондоо хариуцлага өндөр, нэр төрийн хэрэг гэдгийг гүнээ ухамсарлаж байна. Энэхүү боломжий
г эрхэмлэн, их хурлын илтгэлийг анхааралтай сонсож, хурлын үзэл санаа, гол агуулгыг зөв ойлгон, санал бодлоо идэвхтэй илэрхийлж, намын төлөөлөгчийнхөө үүрэг хариуцлагаа , оролцоог бүрэн дүүрэн биелүүлэн хэрэгжүүлнэ гэж хэлэв.

Төлөөлөгч Сүнь Гуантүн энэ удаагийн их хуралд оролцохдоо хошуу, шяний эдийн засгийг чанартай хөгжүүлэх, экологийн хамгаалал болон аж үйлдвэрийн уялдаа холбоог бэхжүүлэх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны баталгааг хангах зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулж байна гэж хэлэв. Тэрээр, Хурлын хугацаанд илтгэлийг нухацтай хэлэлцэн, анхан шатны нэгж, ард иргэдийн санал хүсэлтийг идэвхтэй уламжилж, үүрэг даалгаврыг нягт нямбай, хариуцлагатай биелүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Төлөөлөгчид улс төрийн өндөр идэвх санаачилгаар үүрэг хариуцлагаа чин сэтгэлээсээ биелүүлж, Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар санал бодлоо дэвшүүлэн, ирээдүйн хөгжлийн их зураглалыг хамтдаа бүтээж, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн Өвөр Монголын шинэ хуудсыг  бичихээ илэрхийлэв.



Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих