solongonews
Таны арьсанд илүү арчилгаа хэрэгтэйг харуулах шинжүүд
2015-12-28 18:21
Амьдрал шудрага бус юм. Зарим хүмүүс амьдралынхаа тийн хагасыг батгаа арилгахад зориулж байгаа бол зарим хүмүүсийн нүүрэн дээр ширхэг ч өө сэв байдаггүй. Таны арьсанд илүү арчилгаа шаардлагатай болов уу?
 
 
 
1. Усны хэрэглээ маш бага
Зарим хүмүүс маш бага ус хэрэглэдгийн улмаас батга гарах нь их байдаг. Биеэс хорт бодисуудыг үргэлж гаргаж байх хэрэгтэй. 
2. Таны арьс их хуурай
Энэ асуудал мөн адил усны хэрэглээтэй холбоотой. Дотроосоо ч гаднаасаа ч арьсанд чийг өгснөөр арьсны цусан хангамж шингэрч арьс толигор зөөлөн болдог. Чийгшил сайн өгөх тос түрхэж, шүршүүрт ойр ойрхон орж арьсанд чийг өгөөрэй.
3. Наснаасаа эрт үрчлээ суух
Нүүрний үрчлээ гэдэг маш олон шалтгаанаас болж үүсдэг. Хамгийн гол зүйл нь бол хүн хөгшрөх тусам арьсыг уян хатан байлгадаг бодис үгүй болж үрчлээ суудаг. Залуу эмэгтэйд ч энэ тохиолдож болох  ба ийм байдал тулгарсан бол хүнсэндээ жимс ногоог түлхүү оруулж нарнаас арьсаа хамгаалах хэрэгтэй. 
4. Таны арьс их тослог
Арьс тослог байна гэдэг хооллолттой маш их холбоотой. Тослог арьстай хүн хооллолтондоо анхаар тослог хоол хүнсний хэрэглээгээ багасгах хэрэгтэй. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл