solongonews
Бээжин хотын аяллын цэгүүд
2026-11-13 10:34
АЯЛЛЫН ХӨТӨЧ - 1

Бээжин хотын соёл, урлаг, архитектуртай танилцахад танд лав хэдэн долоо хоногийн цаг хугацаа шаардагдана. Хуучин хэсэг нь Хааны ордон музей, Тянь Аньмэнь талбай зэрэг түүхэн барилгуудтай байдаг бол орчин үеийн хэсэг нь өндөр барилга, худалдааны төвүүд, шинжлэх ухаан, технологийн паркуудтай. Бээжинд дэлхий дээрх хамгийн өргөн сүлжээтэй хурдны авто замууд байдаг. Та Бээжин хотоор аялахад санал болгож буй аяллын цэгүүдтэй танилцаарай. 
Гүгүн буюу Эртний Хааны ордон нь Хятадын Мин, Чин улсын үеийн хаадын ордон бөгөөд эрт үед хориотой хот хэмээн нэрлэдэг байжээ. Гурван их ордноор төв болгон байгуулж, нийт 720,000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг. Янз бүрийн хэмжээтэй 70 гаруй ордон, 9000 гаруй өрөө тасалгаа бий.1987 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон.
 
Тянь Аньмэний талбай нь Хятадын улсын зэрэглэлийн соёлын чухал дурсгалт зүйлийг хамгаалах жагсаалтад багтсан бөгөөд хөшөө дурсгал, музей, үзмэрийн газруудтай байдаг.
 
Цагаан хэрэм нь нэг зэргэлдээ бүтэц гэхээсээ илүү хэсэг, хэсгүүдийн цуглуулга бөгөөд дэлхий дээрх хүний гараар бүтсэн хамгийн урт байгууламж юм.


Редактор : Х.АРВИНТАЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл