solongonews
Өвөр Монголын Олон улсын мэдээллийн төв нээлтээ хийлээ
2026-11-08 10:40
Өвөр Монголын Олон улсын мэдээллийн төв нээлтээ хийлээ —Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг дэлхий дахинд таниулна

Тал нутгаас сэвэлзэх сэвшээ хонгор салхи дэлхийн сонорт цуурайтна. Хятадын сэтгүүлчдийн 27 дахь баяртай давхцан, Өвөр Монголын Олон улсын мэдээлийн төвийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа 11-р сарын 8-ны өдөр Хөххотод боллоо. 

 
Тус төв нээгдсэн нь Ши Жиньпиний соёлын тухай үзэл санааг Өвөр Монголд гүнзгийрүүлэн
суралцан хэрэгжүүлэх болон олон улсын мэдээллийн чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ болно.Мөн соёлын солилцоогоор дамжуулан хүмүүнлэгийн харилцааг ахиулах, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх шинэ алхам болох бөгөөд Өвөр Монголын олон улсын мэдээллийн салбарыг илүү мэргэшсэн, системчилсэн тогтолцоонд шилжүүлж буйн илэрхийлэл юм.

Өвөр Монголын Олон улсын мэдээлийн төвийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа 11 дүгээр сарын 8-ны өдөр Хөххотод боллоо  
Өвөр Монголын Олон улсын мэдээллийн төв (Inner Mongolia International Communication Center) нь ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Байгууллагын бүтцийг өөрчлөх хорооны албан ёсны зөвшөөрлөөр байгуулагдсан юм. Тус төв нь ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Суртал ухуулгын хэлтсийн удирдлага дор, "Өвөр Монголын өдрийн сонин" -ы дэргэд үйл ажиллагаа явуулах олон улсын мэдээллийн мэргэжлийн байгууллага юм. Өвөр Монгол нь БНХАУ-ын умард зүгт нээлттэй байх бодлогын чухал гүүр бөгөөд тус төв нь газар зүйн энэхүү давуу талдаа тулгуурлан, хөрш зэргэлдээ орнууд болон дэлхий дахинтай гүнзгий хэлхээ холбоо тогтоох олон улсын харилцаа холбооны цогц талбар болж ажиллах юм. Тус төв нь тал нутгаар дайран өнгөрөх "Торгоны зам"-ын шинэ түүхийг өгүүлж, шинэ эрин үе дэх Хятад улсын дуу хоолойг дэлхийн сонорт хүргэхийн зэрэгцээ эрч хүчтэй, үзэсгэлэн сайхан Өвөр Монголыг олон улсад таниулахын төлөө хичээн ажиллах болно.

Өвөр Монголын Олон улсын мэдээлийн төвийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа 11 дүгээр сарын 8-ны өдөр Хөххотод боллоо

30 гаруй жилийн хичээл зүтгэл нь өнөөдрийн олон улсын мэдээллийн бат бөх суурь болжээ. Тухайлбал, 1993 онд "Солонго" сэтгүүл анхлан хэвлэгдэж Монгол Улсад түгээгдэж эхэлсэн бол 2009 онд "Солонго" вэбсайт үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Улмаар 2014 оноос "Солонго" сонин Монгол Улсын "Өнөөдөр" сонинтой хамтран уншигчдын хүртээл болж эхэлсэн бөгөөд 2016 онд орос хэл дээрх вэбсайт нь албан ёсоор нээгдсэн байна."Солонго" цуврал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бат бөх суурин дээр байгуулагдсан тус төв нь платформуудын шинэчлэл, хөгжлийг шинэ шатанд гаргаж байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд хятад, англи, орос хэл дээрх олон хэлний шинэ цахим хуудсыг нэвтрүүлж, WeChat болон видео сувгийн (Video Accounts) албан ёсны хаягуудыг нээсэн бөгөөд дотоод, гадаадын мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоонд оруулжээ. Түүнчлэн, тус төв нь англи, орос болон кирил монгол хэлээр гадаадын сошиал медиа сувгуудыг ажиллуулснаар, Хятад улс болон Өвөр Монголыг олон сувгаар, системтэйгээр дэлхий дахинд сурталчлах шинэ төлөв байдлыг бүрдүүлэх болно.  
 
Тус төв нь улс орны томоохон хөгжил дэвшлийг Өвөр Монголын ард түмний эрч хүчтэй өдөр тутмын амьдралтай уялдуулан харуулж, бүс нутгийн
чансаатай хөгжлийн үйл явцаас шинэлэг сэдэв, сонирхолтой агшнуудыг тодруулан, Өвөр Монголын үзэсгэлэнт сайхан байгаль, соёлын гүн зузаан гайхамшигт өв болон Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн үр дүнг дэлхий дахинд мэдээлэх болно. Түүнчлэн нэгэн дүр зураг, нэгэн соёлын дурсгал эсвэл тодорхой нэгэн үйл явдлыг сонгон авч, түүгээр дамжуулан цаг үеийн томоохон өөрчлөлтийг тод томруун тусган харуулах бүтээлч арга барилыг ашиглаж байна. Ингэснээр Өвөр Монголын нэр хүнд, олон улсын тавцан дахь нөлөөллийг тасралтгүй дээшлүүлж, дэлхий нийтэд Хятад улсыг илүү гүнзгий ойлгох, Өвөр Монголын өнгө төрхтэй ойроос танилцах таатай боломжийг бүрдүүлж байгаа юм.
 
Өнөөдрийн байдлаар тус төв нь
улсын төв, муж, өөртөө засах орон, хот болон хошууны түвшний эрх бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааны нэгдсэн механизмыг бүрдүүлсэн төдийгүй их дээд сургуулиуд, шинэ медиа хэрэгслүүдтэй түншлэлийн харилцаа тогтоон, мэдээлэл бэлтгэх, түгээх үйлсийг хамтран хэрэгжүүлж байна. Үйл ажиллагаандаа хүмүүнлэг бүтээл туурвих, видео хэлбэрийн танилцуулга, вэбсайтаар түгээх зарчмыг чанд баримтлан, шууд сурвалжлага, богино видео, баримтат кино, ганцаарчилсан ярилцлага, онлайн дамжуулалт болон аналитик нийтлэл зэрэг олон талт хэлбэрээр контент бүтээж, олон улсын залуу үеийнхэн болон цахим хэрэглэгчдэд хүргэж байна.Үүний тод жишээ болгож, олон улсын харилцаа холбоонд зориулсан "Хятад хэл сурцгаая", "Би Өвөр Монголд маш жаргалтай байна", "Өнгө алагласан Өвөр Монгол" зэрэг цуврал бүтээлүүдийг олны хүртээл болгоод байна.

   
"Бид шинэ гараа
наас, шинэ аянд мордож байна." Тус төвийн төлөөлөгчийн тэмдэглэснээр, тэд уламжлалт хэвлэл мэдээллийн салбарын шинэчлэл, хувьсгалаас урган гарч буй шинэ боломжуудыг бүрэн дүүрэн ашиглаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх болно. Үүний гол зорилго нь Өвөр Монголын өвөрмөц өнгө төрхийг шингээсэн, олон хэвлэл мэдээллийг хослуулсан, олон хэлээр мэдээлэл түгээдэг бөгөөд өргөн хүрээний үзэгчдийг хамарсан олон улсын мэдээллийн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд оршино. Гадаад мэдээлэл сурталчилгааны арга барилаа шинэчилж, үзэгчдэд ойрхон үлгэр түүх хүүрнэх замаар Өвөр Монголын олон улс дахь нэр хүнд, нөлөөлөл болон сонин содон өнгө төрхийг тасралтгүй нэмэгдүүлэхийг зорьж байна. Үүний үр дүнд соёл иргэншил хоорондын итгэлцлийг бэхжүүлэх шинэ гарцуудыг нээхийн зэрэгцээ улс түмнийг ойртуулах гүүр болж, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулахаар зорьж байна. 
   
Нээлтийн ёслолд төвийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөл; ӨМӨЗО-ны холбогдох байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, их дээд сургууль, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл; муж, өөртөө засах орон,шууд харьяа 
хотны олон улсын мэдээллийн төвүүдийн төлөөлөл болон Өвөр Монголын Олон улсын мэдээллийн төвийн зөвлөхийн төлөөлөл, ажилтнууд оролцлоо.


 

Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл