solongonews
Шинэ эрчим хүчний автомашины борлуулалт 64.3 хувьд хүрлээ
2026-11-11 15:00
Шинэ автомашины борлуулалтад шинэ эрчим хүчний автомашины эзлэх хэмжээ аравдугаар сарын байдлаар 64.3 хувьд хүрэв

БНХАУ-ын Автомашин үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн 11-р сарын 11-ний өдөр нийтэлсэн мэдээллээр, 2026 оны аравдугаар сард шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл 2 сая 17 мянга, борлуулалт 1 сая 940 мянган ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеэс тус тус 13.8 болон 13.1 хувиар өсжээ. Шинэ эрчим хүчний автомашины сарын борлуулалт нийт шинэ автомашины борлуулалтад эзлэх хувийн жин тасралтгүй нэмэгдэж, 64.3 хувьд хүрсэн байна. 

Аравдугаар сард автомашины үйлдвэрлэл 3 сая 63 мянга, борлуулалт 3 сая 16 мянган ширхэгт хүрч, өмнөх сарынхаас тус тус 2.5 болон 2 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеийнхээс бага зэрэг буурчээ. 

Автомашины экспорт тогтвортой сайн үзүүлэлттэй хэвээр байна. 10- р сард 1 сая 66 мянган автомашин экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 60.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс шинэ эрчим хүчний автомашины экспорт 606 мянган ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдээд байгаа юм. Энэ оны эхний арван сарын байдлаар, автомашины экспортын нийт хэмжээ 9 сая 271 мянган ширхэгт хүрсний дотор шинэ эрчим хүчний автомашины экспорт 4 сая 612 мянган ширхэг болж, өмнөх оны мөн үесээс 1.3 дахин өссөн байна.


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл