Хятадын олон улсын импортын IX экспо 11-р сарын 10-нд Шанхай хотноо өндөрлөлөө. Зургаан өдөр үргэлжилсэн тус экспо олон чухал үр дүнд хүрч, таван гол үзүүлэлтээрээ түүхэн дээд амжилт тогтоов.
Тухайлбал:
Экспод 4142 аж ахуйн нэгж оролцов.
Үзэсгэлэнгийн нийт талбай анх удаа 440 мянган ам метрийг давж, үүнээс аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн талбай 370 мянган ам метр болжээ.
Экспод оролцсон дэлхийн шилдэг 500 компани болон салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжийн тоо 300-г давжээ.
Дэлхийд анх удаа танилцуулсан, Азид анх удаа үзүүлсэн болон Хятадад анх удаа дэлгэсэн онцлох бүтээгдэхүүн, үзмэрийн тоо 485-д хүрээд байгаа юм.
Нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн худалдааны хэлцлийн үнийн дүн 85 тэрбум 450 сая ам.долларт хүрч, өмнөх удаагийнхаас 2.3 хувиар өссөн байна.
