solongonews
ХБХСЗТ-ийн үйл ажиллагааг дэмжиж, сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 15:40

БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Төв байгуулагдсан 7 жилийн ойд зориулагдсан “Хөх тэнгэрийн доор хүн төрөлхтний хайрыг түгээе” хандивын үйл ажиллагаа 11-р сарын 9-нд болж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ тус төвд залгиурын булчингийн нөхөн сэргээх эмчилгээний төхөөрөмж хандивлаж, тархины саажилттай хүүхдийг асран хамгаалах гарын авлага номноос 500 ширхгийг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүллээ.


БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Цао Ли арга хэмжээний үеэр: 
- Хятадын тусламжаар баригдсан Монгол Улсын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Төв нь хоёр улсын дээд түвшний анхаарал дор хэрэгжсэн чухал амьжиргааны төсөл бөгөөд Монголд хамгийн том талбайтай, орчин үеийн эмчилгээний нөхцөлтэй, бүрэн гүйцэд функцтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээний байгууллага болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд найдварыг авчирсан юм гэж хэлэв.


Монгол Улсын Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын зөвлөх, хатагтай Г.Саран болон Монгол Улсын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Төвийн захирал Н.Хишигбаяр нар энэ удаагийн Хятадын талын хандив нь төвийн залгиурын сэргээн заслын эмчилгээний чадамжийг эрс сайжруулж, илүү олон гэр бүлд стандартжуулсан, шинжлэх ухаанчлагдсан асаргааны аргыг эзэмшихэд тусалж, Монголын өргөн хүрээний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бодитойгоор дэмжинэ. Тус төв байгуулагдсанаас хойш 7 жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 50 мянга гаруй хүүхдэд эрүүл мэндийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж, хүүхдүүд болон тэдний гэр бүлийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсныг онцоллоо.

 
Ёслолын үеэр Цао Ли,
Н.Хишигбаяр нар хандивын гэрээнд гарын үсэг зурав.




Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл