
Оюуны өмч болон хиймэл оюун ухааны асуудлаарх дэлхийн анхдугаар форум 11-р сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Женев дэх төв байранд болж, оролцогчид оюуны өмчийн салбар дахь хиймэл оюун ухаантай холбоотой хууль эрх зүй болон бодлогын асуудал, мөн хиймэл оюун ухаан, оюуны өмч болон инновац зэрэг салбарт үзүүлж буй өргөн хүрээний нөлөөллийн тухайд голлон хэлэлцэв.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирал Дарен Танг нээлтийн үеэр:
- Хиймэл оюун ухаан нь төсөөлөх, санаа сэдэх, илэрхийлэх үйл явцыг өөрчилж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор гурван үндсэн асуудал тулгарч байгааг онцолжээ. Үүнд, хиймэл оюун ухааны эрин үед оюуны өмчийн тогтолцоог хэрхэн хамгаалж, юуг урамшуулах ёстой вэ, оюуны өмчийн тогтолцоо өөрөө хэрхэн өөрчлөлтөд хурдан дасан зохицох, мөн уран бүтээлчид, хиймэл оюун ухаан хөгжүүлэгчид болон олон нийтийн хооронд үр дүнтэй лиценз олгох, урамшуулал олгох механизмыг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудал багтаж байна гэж хэллээ. Тэрээр хүн төвтэй зарчмыг баримталж, хүний бүтээлч сэтгэлгээ, туурвих чадварыг үргэлжлүүлэн үнэлж, хамгаалахын зэрэгцээ мета өгөгдөл, усан тэмдэглэгээ, лицензийн загвар зэрэг бодитой шийдлүүдийг эрэлхийлэх шаардлагатайг онцолсон байна.
Хоёр хоног үргэлжилсэн форум нь AI сургалт, хүний онцлогийг хамгаалах, мэдлэгийн эрхийн менежмент, удирдлага зэрэг сэдвээр явагдсан бол Оролцогчид AI нь зохиолч, нээлтийн ойлголтод сорилт болж байгааг, мэдлэгийн эрхийн систем урамшуулал, өрсөлдөөн, хүртэх боломж, нийтийн ашиг сонирхлын хооронд тэнцвэрийг дахин тохируулах шаардлагатай гэж үзлээ.
Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагаас Оюуны өмч болон хиймэл оюун ухааны асуудлаарх дэлхийн форумыг жилд нэг удаа зохион байгуулах төлөвлөгөөтэй бөгөөд гишүүн улсууд болон бусад холбогдох талууд туршлага, санал бодлоо солилцох, шинэ хөгжлүүдийг танилцуулах замаар нээлттэй, багтаамжтай, ирээдүй чиглэлтэй хэлэлцүүлгийг дэмжиж, AI болон Оюуны өмчийн ирээдүйг хамтран бүтээх зорилготой гэдгээ илэрхийлэв.
