solongonews
Шөнийн нойр өдөр нөхөгдөхгүйн учир шалтгаан
2026-11-07 16:28
Шөнийн нойрыг өдөр хэчнээн нөхсөн ч ядраатай байхын учир шалтгааныг хятад эмч тайлбарлав

Шөнийн 1–2 цаг хүртэл сэрүүн байгаад, дараа өдөр нь өдрийн 12 цаг хүртэл унтаж нөхсөн ч толгой эргэх, зүрх дэлсэх мэтийн сүр сүлдгүй байдал илэрдэг. Олон хүн “хэчнээн удаан унтсан ч ” гэлцдэг.
 
Бээжингийн Хятад уламжлалт анагаах ухааны их сургуулийн Дунжимэнь эмнэлгийн хавдрын тасгийн эрхлэгч, Хятадын уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн Цусны ө
вчний салбарын дэд гишүүн бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Тянь Шаодань хэлэхдээ, шөнө унтахгүй байх нь зөвхөн нойрны цаг дутагдсан төдийгүй, биеийн тэнцвэр алдагдсаны учир юм.

Шөнө унтахгүй байх нь элэгний цус, бөөрний тамирийг хохироодог
 
Тянь Шаодань Хятад уламжлалт анагаах ухааны “цаг хугацааны код”-ыг танилцуулав: Шөнийн 23:00-01:00 хоорондох хулгана цаг, шөнийн 01:00-03:00 хоорондох үхэр цаг нь элэгний суваг, цөсний суваг идэвхтэй үе байж, мөн бие махбод цусыг тэжээж нөхөх алтан цаг болох юм.

 
“Шө
нө унтахгүй байх нь зөвхөн цагийг үрэх биш, үнэндээ цусыг зарцуулж байгаа хэрэг” гэж Тянь Шаодань хэлэв. Цусны дутагдлын хамгийн түгээмэл илрэл нь нүүрэн дээр батга гарч, тослог ялгарах, нүд хуурайших, амнаас гашуун амт гарах болно.

 
Олон хүн үүнийг дотор халуун гэж андуурч, сэрүүн цай ихээр ууж, халууныг намдаах эм уудаг ч цусны дутагдлын үндсийг олж хардаггүй, зөвхөн гадар шинж тэмдгийг эмчилж, үндсийг эмчилдэггүй.


Нойргүй хоносны дараах 24 цагт цус нөхөх хамгийн үр дүнтэй арга

 
Нойргүй хоносны дараа яг яаж нөхөх вэ? Тянь Шаодангийн Үндсэн зарчим нь: эхлээд хүч тамир тэжээж, цус нөхөх, дараа нь унтаж нөхөх.

 
“Унтаж нөхөх нь зөвхөн цаашид зарцуулалт үргэлжлэхээс зогсоох хэрэг; харин аль хэдийн зарцуулсан цусыг аажмаар нөхөх шаардлагатай” гэж тэрээр сануулав. Зөв дараалал нь эхлээд ус нөхөх, дараа нь хүч тамир нөхөх, тэгээд унтаж нөхөх нь зүйтэй.

 
Унтахын өмнө нэг аяга бүлээн, тамир нөхөх цус нөхөх ундаа ууж, биед нөхөн сэргээх түүхий эд өгөөд дараа нь унтвал нөхөн сэргэх үр ашигаар хамаагүй өндөр.
  
Хоол хүнсний хувьд яламны жимс, хар буурцаг, хар мааж, нохойн хошуу зэрэг нь элэг, бөөрний цус тамирыг тэжээх сайн хүнс юм. Нойргүй нохосны дараа өглөө яламны жимс, хар буурцаг,хар мааж,нохойн хошуу зэрэг нь элэг, бөөрний цус тамирыг тэжээх сайн хүнс юм. Шөнө унтахгүй байсны дараах өглөө яламны жимс, хар буурцагын будаа уух нь элэг, бөөрийг нөхөж, цус тамирыг тэжээх бөгөөд кофе уухаас хол илүү үр дүнтэй.  
 
Шөнө унтахгүй байх нь түр зуурынх, харин цус тамир бол насан туршийнх. Нойргүй хоносны дараа дараах энгийн бөгөөд хялбар аргыг хэрэглэж болно. Тухайлбал, аяганд 10 ширхэг хатаасан яламны жимс хийж, өөрийн хэрэгцээнд тохируулан А-жяо, нохойн хошуу зэргийг нэмэн халуун усанд хийж холиход л элэг, бөөрийг тэжээн, цус нөхөж, хү
ч тамир нөхөх болно.


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл