Хятадын Боомтын Ерөнхий Захиргааны 11-р сарын 10-нд нийтэлсэн мэдээллээс харахад, энэ оны эхний 10 сард Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт эргэлт 44.81 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өссөн байна. Зөвхөн 10-р сарын Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны эргэлт 4.87 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 31.2 хувиар өссөн байна.

Экспортын талаар эхний 10 сард Хятадын экспорт 25.99 их наяд юаньд хүрсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 17.6 хувиар өссөн байна. Үүнд цахилгаан, механик бүтээгдэхүүний экспорт 16.81 их наяд юаньд хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 25.2 хувиар өсөж, Хятадын экспортын нийт эргэлтийн 64.7 хувийг эзэлжээ.
Импортын талаар эхний 10 сард Хятадын импорт 18.82 их наяд юаньд хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 23.6 хувиар өссөн байна.
