Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч 11-р сарын 13-ны өдөр Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын 33 дахь уулзалт 2026 оны 11-р сарын 18-наас 19-ний өдрүүдэд Гуандун мужийн Шэньжэнь хотод зохион байгуулагдана гэж мэдэгдлээ.
Энэ уулзалт нь "Ази, Номхон далайн орнуудын хамтын нийгэмлэгийг байгуулж нийтлэг хөгжил цэцэглэлтийг дэмжих" сэдвийн хүрээнд явагдана. Дарга Ши Жиньпин хурлыг даргалж, үг хэлэх болно.
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны Гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалт (APEC CEO Summit) 2026 оны 11 –р сарын 17-ноос 18-ны хооронд Гуандун мужийн Шэньжэнь хотод болох гэж байна. Хурлын гол сэдэв нь "Нийтлэг хөгжил цэцэглэлтийг дэмжих, харилцан ашигтай ирээдүйг бүтээх" болно. Дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, гол зорилтод илтгэл тавина.
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцогч эдийн засгийн төлөөлөгчдөд зориулан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж, гадаадын удирдагчидтай хоёр талын уулзалтууд хийнэ.
Ши Жиньпин дарга АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын 33 дахь уулзалт болон холбогдох арга хэмжээнд оролцоно
2026-11-13 10:35
Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
