solongonews
Хятадын автомашины экспорт 9.271 сая ширхэгт хүрэв
2026-11-12 09:53
Эхний 10 сарын байдлаар Хятадын автомашины экспорт 9.271 сая ширхэгт хүрлээ.

Хятадын Автомашины аж үйлдвэрийн нийгэмлэгээс нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр, 10 дугаар сард Хятадын автомашины экспорт өндөр өсөлтөө хадгалж, сарын экспортын хэмжээ 1.066 сая ширхэгт хүрч, өмнөх сараас 1.3 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 60.2 хувиар өссөн байна. Харин 1-ээс 10 дугаар сарын хооронд автомашины экспортын нийт хэмжээ 9.271 сая ширхэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 65.1 хувиар нэмэгджээ.

Аравдугаар сард шинэ эрчим хүчний автомашины экспорт 606 мянган ширхэгт хүрч, өмнөх сараас 6.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 дахин өссөн байна. Харин уламжлалт түлшээр ажилладаг автомашины экспорт 460 мянган ширхэг болж, өмнөх сараас 4.6 хувиар буурсан ч өнгөрсөн оны мөн үеэс 12.3 хувиар өсөв. Шинэ эрчим хүчний автомашины экспортын нийт автомашины экспортод эзлэх хувь дараалан таван сарын турш 50 хувиас давсан байна.

 
1-ээс 10 дугаар сарын хооронд шинэ эрчим хүчний автомашины экспорт 4.612 сая ширхэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 дахин өссөн бол уламжлалт түлшээр ажилладаг автомашины экспорт 4.659 сая ширхэгт хүрч, 29.4 хувиар нэмэгджээ.

 
Мөн 1-ээс 10 дугаар сарын байдлаар шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл болон борлуулалт тус тус 14.509 сая, 14.411 сая ширхэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.5 болон 11.3 хувиар өссөн байна. Шинээр борлуулсан автомашины нийт хэмжээнд шинэ эрчим хүчний автомашины эзлэх хувь 54.8 хувьд хүрээд байгаа юм.

 

Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл