solongonews
2015-2016 оны гадаад оюутнуудад зориулсан шинэ жилийн цэнгүүн
2015-12-21 16:56
Энэ жилийн баяр урьд урьдынхаас илүү зохион байгуулалт сайтай өргөн дэлгэр боллоо.

   

  Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооноос Өвөр Монголд сурч боловсорч буй оюутан залуустаа зориулан он солигдох зааг дээр уламжлал болгож тэмдэглэдэг  хамгийн том баяр бол “Шинэ жилийн цэнгүүн” байдаг. 2015 оны 12 дугаар сарын 19-ны үдэш Хөххотын Хай Лян зочид буудлын ёслолын танхимд оюутан залуус хуучин оноо үдэж шинэ оноо угтлаа. Энэ жилийн баяр урьд урьдынхаас илүү зохион байгуулалт сайтай өргөн дэлгэр боллоо.

    Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газрын нэгдүгээр нарийн бичиг С.Ариунтуяа цэнгүүнийг нээж үг хэлсэн юм.

Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газрын нэгдүгээр нарийн бичиг С.Ариунтуяа 

 

    Цэнгүүнд урилгаар Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газрын нэгдүгээр нарийн бичиг С.Ариунтуяа гэр бүлийн хамт, Өвөр Монголын Баатар язгуур урлагийн сургуульд урилгаар ажиллаж байгаа багш МУСТА С.Бэрцэцэг гэр бүлийн хамт, Бимэкс ХХК-ийн Хятад дахь албан ёсны ерөнхий менежер Г.Ганбат, “Солонго” мэдээллийн төвийн төлөөлөгч, МСНЭ-ийн гишүүн Б.Туяа нар оролцсон юм.

   Амжилт бүтээлээр дүүрэн 2015 онд эр зориг, авхаалж самбаа, эрдэм оюунаараа бусдыгаа хошуучлан манлайлсан, Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооны үйл ажиллагааг дэмжин ажилладаг, идэвхтэй оролцдог шилдэг оюутнуудаа шагналаа.

    Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр Б.Одбаяр, М.Мөнхжаргал, Монголын Оюутны Холбооны “Манлайлагч оюутан” алтан медалиар Д.Цэрэннадмид, Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар Б.Батбаяр нар энгэрээ цоолуулсан юм.

      Цэнгүүнийг Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн оюутан М.Түмэнжаргал, Өвөр Монголын Их Сургуулийн Оюутан Т.Ануундарь нар хөтлөн явууллаа.

Цал буурал өвгөн аав
Цас мөсний их орноос
Цан хүүрэг татуулан
Үүлтэй тэнгэрээс доогуур

Үзүүртэй модноос дээгүүр
Цалин цагаан морио унаад
Цасан охидоо дагуулан бүжсээр
Цадиг түүхийн алтан хуудас болсон
Амжилт бүтээлийн эзэд
Алдар гавьяаны оргил
Зоригт Монголын шилдэг оюутан залуусдаа бэлгээ гардуулахаар дүрсгүй алиалгчийн хамт саатсан юм.

   

Өндөр их амжилт гаргасан оны шилдэг оюутан залуусаар ӨМАУИС-ийн оюутан Б.Төгсөө, ӨМИС-ийн оюутан Б.Солонго, ӨМТИС-ийн оюутан П.Амартүвшин, ӨМБИС-ийн оюутан Д.Нямзагд, ӨМАҮИС-ийн оюутан Б.Мөнгөнчимэг нар Өвлийн өвөөгийн бэлгийг тослоо.

Тийм ээ!

Та бидний итгэлийг алдаагүй ч

Тамирчны ялалт хямдхан олдоогүй.

      Спортын өндөр амжилт гаргасан оны шилдэг тамирчдаа шагнан урамшуулсан юм. Хөххотын 2015 оны шилдэг эрэгтэй тамирчнаар ӨМИС-ийн Д.Гантулга, 2015 оны шилдэг эмэгтэй тамирчнаар ӨМТИС-ийн Г.Шинэцэцэг нар шагнууллаа.

     Өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа, оноогоо цэгнэж илvv эрч хvчтэй ажиллаж, өмнөө тавьсан урт хугацааны зорилготой хуучин оноо vдэж, ирээдvйд тэмvvлсэн өөдрөг vзэл, өрнvvн тэмvvлэлтэйгээр шинэ оноо угтаж байгаа Та бvхэндээ шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг дэвшvvлье.

Хөнгөн аялгуу сэтгэл гижигднэм.

Хvсэл мөрөөдөл ирээдvйг хөглөнөм.


 

 

 

Зохиогч: Сүлд
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл