Сайн байна уу . Би 26 настай дээд боловсролтой. Найз залуутайгаа хамт ажиллаад 3 жил үерхээд одоо 7 сар болж байна.Бид 2 -ын хувьд залуу хүмүүс болохоор одоохондоо тус тусдаа байгаа л даа . Сая улсын баяр наадамаар хэн хэнийхээ гэр бүлтэй танилцацгаасан. Тэгээд миний гол асуух зүйл бол одоо бид 2 хамт байна гэж яриад байгаа .Манай найз залуу байр хөлсөлж байхаар манайд ээж аавтай хамт байя гээд л байгаа.
Байр хөлслөх мөнгөө цуглуулж банкинд хийж тусдаа гарах мөнгөө хураана гээд байгаа. Миний хувьд хүүхэд байхаасаа байранд амьдарч ирсэн . Тэгээд гэр хороололд дээрээс нь хадмынд амьдарна гэхээр хэцүү санагдаад байна .Манай найз залуу эхээсээ 2-уулахнаа доороо 1 эрэгтэй дүүтэй уул нь ч нээх татлаа байхгүй л дээ Та бүхэн зөвлөгөөгөө харамгүй хайрлаарай
